“Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээлтээ хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

“Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээлтээ хийхээр болжээ

“Оддын өвчин” инээдмийн жүжгээр нээлтээ хийхээр болжээ

Улсын драмын эрдмийн театрын 87 дахь үзвэрийн нээлтээ арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгээр хийхээр болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх эрхмийн бүтээл болох “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд найруулагч Н.Ганхуяг найруулан Монголын үзэгчдэд хүргэж байсан байна. Тэгвэл театрын уран бүтээлчид “Оддын өвчин” инээдмийн жүжгээрээ Людвигийн уран бүтээлийг үргэлжлүүлж, театрын 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ хийхээр болжээ.

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий захирал, “Оддын өвчин” жүжгийн ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу хэлэхдээ “Энэ жилийн үзвэрийн нээлтээ бид инээдмийн жүжгийн төрлөөр сонголоо. Манай уран бүтээлчдийн нөөц бололцоо их байдаг учир төлөвлөсөн бүтээлүүдийг тавихад санхүүгийн хүндрэлтэй талууд гарсаар байдаг. Гэхдээ бид энэ удаа “Оддын өвчин” жүжгийг сонгож, нээлтээ хийхэд бэлэн боллоо. Энэ онд түүхэн үйл явдал олноор тохиож байгаа. Бид театрын ахмадууддаа хандсан бүтээлч ажлыг хийсээр байгаа” гэсэн юм.

“Оддын өвчин” жүжгийн ерөнхий найруулагчаар Ч.Түвшин, орчуулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, ерөнхий зураачаар С.Ариунболд ажилласан бол жүжгийн продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу ажиллаж байна.

“Оддын өвчин” жүжгийн гол дүрүүдэд Ц.Жаргалсайхан, Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Намуун, Г.Алтангэрэл, Н.Баярмаа, Б.Золжаргал нарын уран бүтээлчид тогложээ.

“Хүн өөрөөрөө байх тухай, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр “Өнөө цагт хүн болгон л манлайлагч-лидер” болох гээд олноос онцгойрсон “Од” болох гэж улайран зүтгэж байна. Үүнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж, хаяж явна. Ингэж болохгүй юм” гэсэн санааг уран бүтээлчид “Оддын өвчин” жүжгээр харуулахыг хүсчээ.

Мөн “Оддын өвчин” жүжгийн тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц болсныг уран бүтээлчид онцолж байна.

“Оддын өвчин” жүжигт АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигтай тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж буйгаар энэхүү жүжгийн үйл явдал эхлэх аж. Гэтэл Тито … үргэлжлэлийг та Улсын драмын театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн тавигдах “Оддын өвчин”-өөс үзээрэй.

ГОЛ ДҮРҮҮДЭД

  • Макс–Э.Тодгэрэл
  • Мэгги–Г.Номуун
  • Сондерс-Ц.Жаргалсайхан
  • Жулия-Ц.Баясгалан
  • Тито – Г.Алтангэрэл
  • Мария – Н.Баярмаа
  • Диана – Б.Золжаргал
  • Тахар – Б.Золжаргал нар сонгогдон ажиллаж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж