Японы прокурор асан Кэйчи Тадаки Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоонд харьяалагддаг шинэ залуу болон ахмад бөхчүүдийн дунд нэгэн судалгааг явуулжээ. Уг судалгааны хариуд өнгөрсөн жил сүмочдын таван хувь нь дэвжээнээс гадна их бага хэмжээгээр бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэжээ. Бөхчүүдийн дунд болж буй хүчирхийллийн ихэнх нь мэдэгдэлгүй чимээгүй өнгөрдөг байна. 1979 онд энэ тоо 37 хувь байв. Хэдий 1979 оныхоос эрс буурсан ч 2007 онд Токицүказэ дэвжээний бөх амиа алдсан хэргээс хангалттай сургамж аваагүй байгаа нь харагдлаа гэж дүгнэжээ.
Хүчирхийлэл ихэвчлэн дээд зиндааны бөхчүүд доод зиндааны бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хийлгэх үед болдог байна. Судалгаанаас үзэхэд гадаадын бөхчүүдийн дунд ийм төрлийн хүчирхийллийн хэлбэр илүү түгээмэл ажиглагдаж байна гэв.
Мөн сүмочид ёс суртахууны хичээлийг үл ойшоож, хурдан амжилтад хүрэхийн тулд биеийн хүчний дасгал сургуулилтдаа илүү анхаарал хандуулдаг явдал нь тэдний дунд иймэрхүү зохисгүй үйлдэл гарах бас нэг шалтгаан болж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Такаши Сайто гэх 17 настай залуу сүмочийг 2007 оны зургадугаар сарын 26-нд тус дэвжээний гурван бөх дэвжээний дасгалжуулагчийнхаа тушаалаар шар айрагны лонх, бэйсболын цориураар цохин амь насыг нь хөнөөсөн хэрэг харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг сүмогийнхан тухайн үед зүрх нь хаагдан нас барсан хэмээн хаацайлж өнгөрөхийг оролдсон боловч амиа алдсан залуугийн аав тууштай тэмцэж гэнэтийн үхэл байгаагүй гэдгийг баталсан байна.
Сүмогийн ертөнцөд ороод ердөө гуравхан сар болоход хэд хэдэн удаа байрнаасаа зугтаахыг оролдож байсан Сайто маш хүнд дарамт шахалтад байсны эцэст ийнхүү амиа алджээ.
Сүүлд тэдний хэрэг илэрч дасгалжуулагч дэвжээнийхээ гурван бөхөд Сайтог цохихыг тушаасан нь тогтоогдож, дасгалжуулагч Ямамото болон хэргийг үйлдсэн гурван бөх сүмогийн холбооноос хөөгдөж, 2009 онд тус бүр зургаан жилийн хорих ял авсан байна. Сайтогийн хэрэг нь Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд маш том хар толбо үлдээсэн дуулиантай хэрэг болж байсан билээ. Мөн 2017 онд Монголын сүмоч Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт доод зиндааны бөх Таканоива М.Баасандоржийг цэнгээний газарт ахмад бөхчүүдээ хүндэлсэнгүй гэсэн шалтгаанаар шар айрагны лонхоор цохиж толгойд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Үүнийхээ хариуд Харүмафүжи Д.Бямбадорж сүмогийн ертөнцөөс зодог тайлсан билээ.
Эх сурвалж: JAPANTIMES
Зочин 2018-11-13 96.69.189.11
oopiin ,bolciin
ya/dygai 2018-11-13 96.69.189.11
byx uympyy daipch bna.nyytslal/xen ch medgyi b/x/kodoop
Зочин 2018-11-13 96.69.189.11
galzyy shapyyd saitaap zacaglaad,xybicgal,jagsaal xiigeed bna.xamgaalalt xiix,nyytslal,CEPEMJLYYLEG-gadaadad yildbep gapgaxgyi baix.
ytcpbypen xyanaltad bna.deknu.
2.Banknii cictem oopiin.
3.xync,/ycybgaap.
Зочин 2018-11-13 96.69.189.11
namaig daga, neg kingdom genyy.
shapyydad gantsaapaa yapidag-bag umccun kynyyc olon bnaa. (www.zlyy.com)
yapzaij,yapixgyi baix.munguu bainga buch xamgaal 2018-11-13 96.69.189.11
1.apd IMPER gej yapix bolcon,aziig bodbol ebpo Bolobcpongyi(Gexdee+ Eryyl mendiin xandlagatai TYLXDEG.zailcxiix.(yadyyciin,dopdyydiin daipalt)
Upsuldugchoo dapj, GANTSAAP noepxox yabtsgyi bodoltoi,
Baingiin yi/aj/d chin opoltsoj,ygeepee xudulgx Xapaat bolgx,DAPANGUILAX CONIPXOL GAGTSXYY ajilchn angi,gazpiin myxpiin cym/xidcylm
2.MOngolchyydiin mungiig CULIDAAX XANDLAGATAI.ergyytyylex,yanz bypiin xapaal,camyyn,bainga degdeex,
olyylaa BAINGA tolixildox chini byzaptcanii -shinj,kk
Тэвчиж чадахгүй бол 2018-11-13 199.235.194.145
Тэвчиж чадахгүй бол тэгээд ча₮$га царайлаад барилдахаа болих хэрэгтэйшдээ. Ямэр албадаад бгаа биш.
Тэвчиж чадахгүй бол 2018-11-13 199.235.194.145
Тэвчиж чадахгүй бол тэгээд ча₮$га царайлаад барилдахаа болих хэрэгтэйшдээ. Ямэр албадаад бгаа биш.
lol 2018-11-13 202.9.41.185
huchirhiilel uildeed hun alsan ni medeej gadaad buhchuud bishj yaponuud uursduu bsan,
medeej mongolchuud haruma metiin uchuuhen amjiltdaa sagasan garuud hun deerelhej
bgaad sumo oos huuugdsun bhdaa
аа 2018-11-13 80.231.230.193
Сумод бол бие махбодын хувьд чулуу хад шиг төрчихсөн улсууд л орно шүү дээ. Мань мэтийн гудамжны зодооноос хэтрэхгүй баагий нар зүглэх хэрэггүй, амиа алдана. Тэхлээр, угаасаа ийм хатуу ширүүн тэмцлийн талбар, орчинд зодуулж нүдүүлж байж л цааш явна, амжилт гаргана. Энд бие махбодийн хүчирхийлэл ярьж гоншигоноод баймааргүй юм. Чадахгүй бол болиод зүгээр энгийн сайхан амьдрах хэрэгтэй.
иргэн 2018-11-13 203.91.119.66
гадаад сумочдын хувьд түгээмэл байна гэдэг нь монголчууд л байх даа