Б.Чойжилсүрэнг шалгуулна гэлээ | News.MN

Б.Чойжилсүрэнг шалгуулна гэлээ

Б.Чойжилсүрэнг шалгуулна гэлээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн  долоон  хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг  авчхаад буцааж төлөхгүй байгаа

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр /2018.11.13/ Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас авсан зээлийг эргэлдүүлж байгаа тухай мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банкиндаа ЖДҮХС-аас 48 тэрбум төгрөгийн зээл авчхаад буцааж төлөхгүй байгаа" гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАРЫГ ШАЛГУУЛАХААР АТГ-Д ӨГСӨН

Тэрбээр  “ЖДҮХС-аар  дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан "Капитал" банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуй нэгжид  зээл олгосон. Миний гарт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд  нарын 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээ байна. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын засгийн газрын сайд нар албан тушаалаасаа  буухаасаа өмнө "Капитал" банктай дээрх гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь ЖДҮХС-аас "Капитал" банкинд олгосон зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ юм.

Гэрээний 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги  хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөг болж байна.

Гэрээнд “Төсвийн тухай хуульд зааснаар  Засгийн газрын хуралдааны 2017 оны аравдугаар сарын –3- ны өдрийн  43 дугаар тэмдэглэлийг  үндэслэн” гэж бичсэн байгаа. Гэтэл 43 дугаар тэмдэглэлийг хайгаад үзэхээр 43 хуралдаан дээр энэ гэрээний талаар огт дурдаагүй ямар ч тэмдэглэл байхгүй байгаа юм. Хэрвээ энэ мөнгө цаг  хугацаандаа ЖДҮХС-д орсон бол баялаг бүтээгчдийн холбоо, иргэд аж ахуй нэгж байгууллагууд ажлын байр нэмэгдүүлж улсын татварын орлогыг нэмэгдүүлэх учиртай байж. "Капитал" банкны 99 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг.  ЖДҮХС-руу ороод эргэлдэх ёстой мөнгийг "Капитал"  банк авах нь  шударга ёсонд нийцэх үү?

"Капитал" банк  ийм гэрээ хийчхээд,  ЖДҮХС-гаас зээл авсан нь ЖДҮХС-ийн тухай хуулийн 8.1-д заасан банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалтыг ил цагаанаар зөрчиж байна. Дээрээс нь Капитал банк 48 тэрбум төгрөг зээлсэн гэрээнийхээ үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, төлбөрийн хуваарь дээр Капитал банкнаас дөрвөн удаа л гэрээний дагуу төлбөр шилжүүлээд хамгийн сүүлд 260 сая  154 мянган төгрөгийг энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл төлөх ёстой дөрвөн тэрбум төгрөгийн өр үүссэн байдалтай байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт бид яг энэ асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-т хийгдэж буй шалгалтаар нотлогдох байх. Мөн Баялаг бүтээгчдийн холбооноос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг шалгуулахаар өгсөн байгаа" гэв.

ХУУЛЬ БУСААР УЛСЫН КОМИССЫГ АЖИЛЛУУЛСАН 

“Гэрэлт фокус” компанийн захирал  М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь хууль бус үйлдлээрээ олон зуун ажилчид  тэдгээрийн гэр бүлийг хохироосон. Тухайлбал, манай компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд  суманд  2014 онд зургадугаар сарын 5-аас “Голден Серкл” ХХК-ын захиалгаар 65 айлын орон сууцны  барилгыг 2015 оны наймдугаар сарын сүүл хүртэл хийсэн. Нийт 186 ажилчдаар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлсэн.  Гэтэл "Капитал" банкны охин компани нь  "Голден серкл” ХХК нь гэрээгээр нэмэлтээр хийгдсэн ажлын хөлсийг өгөөгүй. Ингэхдээ манай компанид мэдэгдэхгүйгээр 2015 оны арваннэгдүгээр сард улсын комиссыг ажиллуулан  өөр компаниар  уг барилгад баталгаа дүгнэлт гаргуулсан байгаа юм. Манай компани  улсын комиссыг хууль бусаар ажиллуулсан тухай Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүх авч хэлэлцэн 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр  улсын комиссын актыг хүчингүй болгосон. “Капитал банк нь  “Голден серкл” ХХК-ны барилгыг 2016 оны хоёрдугаар сард өөрийн эзэмшилд өрөндөө авсан гэх боловч уг барилга байгууламжийг хүлээн авснаас хойш долоон сарын дараа буюу  2016 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь өөрийн эзэмшилд авсан уг барилгаа төрийн өндөр албан тушаалыг ашиглан хууль бусаар улсын комиссыг дахин  ажиллуулсан. Ажилчдын цалин болох 405 сая төгрөгийг өгөхгүй гэсэн зорилготойгоор дээрх хууль бус үйлдлүүдийг хийсэн” гэв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

мгл 2018-11-13 202.9.42.20

Наад хулгайч нараа бүгдийг нь шүүхэд өг.

Зочин 2018-11-13 122.201.31.137

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн банкны талаар улстөржсөн хариуцлаггүй мэдэгдэлээс болж Монгол улс зээлжих зэрэглэлээ бууруулсан Үр дүнд Эрдэнэбатын засгийн газар огцорох зам нь шулуудсан Б.Чойжилсүрэнгийн баасыг Хүрэлсүх засаж зээлжих зэрэглэл В болж нэмүүлсэн юм шүү

Учрыг тунгаагч иргэн 2018-11-13 150.129.142.41

Тархи угаах хэрэггүй. Чойжилсүрэн, Эрдэнэбат хоёр бүх галыг нь авч Валютын сангийн хөтөлбөрт орсон, үүнийг Намын дарга Энхболд өөрийнхөө карьераа золиослон байж улс орныг дампуурлын эргээс аварч наашаа эргүүлсэн юм шүү! Цаг хугацаа үнэн мөнийг ялгаж харуулна. Үүрэхийг нь тэд үүрч, аахилахыг нь Хүрэлсүх, Хүрэлбаатар хоёр хийж байгаа байх шүү

Зочин 2018-11-13 202.72.245.198

ЭНЭ ХУЛГАЙЧУУЛЫГ БУСАД ХЭРЭГТЭЙ НЬ ХАМТРУУЛАН ШАЛГАЖ ҮҮРД СУУХ ШОРОНД НЬ ИЛГЭЭ

Зочин 2018-11-13 202.9.43.9

Архичин ундаак аниа гэдэг мөн бээз

иргэн 2018-11-13 66.181.160.9

Сайн шалгах хэрэгтэй

Зочин 2018-11-13 185.220.101.33

Энэ Ундармаа гэж нэг эмээ ямар шуналтай сда бнаа?

Зочин 2018-11-13 202.21.106.128

ЦЭВЭР ГЭМТ ХЭРЭГ.

Зочин 2018-11-13 150.129.143.198

ОДОО БАНКНЫ АСУУДЛЫГ ЖДҮ-ИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР ДҮРЭМ, ЖУРМЫГ НЬ / ЗАРИМ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН, ХЯССАН БУЮУ ХЯЗГААРЛАСАН, МӨН ЦААШИЛБАЛ ЗЭЭЛИЙН ТҮҮХ ГЭСЭН ЖИРИЙН АРД ТҮМНИЙ ИРЭЭДҮЙД ТЭМҮҮЛЭХ БОЛМЖИЙГ ХААСАН, ТЭГХЭЭР ЭРХ МЭДЭЛТНИЙ ХҮРЭЭЛЛИЙНХЭН Л БОЛОМЖ ГАРГАЖ ӨГСӨН ЦААСАН ШОРОНГ../ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙГ НЭГ БАРЫН АМНААС НӨГӨӨД ШИЛЖҮҮЛСЭН ХУВИЛБАР БОЛНО ГЭЖ ҮЗЭЖ БНА.\nЗЭЭЛИЙН ТҮҮХ НЭРТЭЙ ЖҮЖИГ БОЛ АЛЬ БОЛОХ ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДАРАНГУЙЛАХ НЭГ АРГА БОЛЧИХООД БГАА ЮМ БИШ ҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж