“Тоглоомын түүх 4” ирэх жил нээлтээ хийнэ | News.MN

 “Тоглоомын түүх 4” ирэх жил нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

 “Тоглоомын түүх 4” ирэх жил нээлтээ хийнэ

 “Тоглоомын түүх 4” ирэх жил нээлтээ хийнэ

Пиксар болон Уолт Дисней компанийн хамтын бүтээл “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны гуравдугаар анги гарснаас хойш хэдийн найман жил өнгөрчээ. Тус ангид тоглоомын эзэн Энди хүү том болж, тэднийг бяцхан охин Боннид шилжүүлэн өгснөөр дуусдаг билээ.

 Харин “Пиксар кино компаниас “Тоглоомын түүх”-ийн дараагийн ангийн трэйлерийг өчигдөр /2018.11.12/ Youtube хуудаснаа тавьжээ. Энэ удаагийн “Тоглоомын түүх” бидний сайн мэдэх Вүүди, Бааз, Жесси, ноён болон хатагтай төмсөн  толгойт зэрэг хэдийн танил болсон баатруудаас гадна “Сэрээхэн” хэмээх шинэ дүртэйгээр эргэн ирэх юм. Өчигдөр цацагдсан трэйлерт шинэ дүр болох сэрээ бусад тоглоомуудтай гараасаа хөтлөлцөн бүжиглэж байгааг гаргажээ.

Киноны агуулгын тухай мэдээллийг мөн үзэгчдэд хүргээд байгаа юм. “Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдаг Вүүди эзэн нь Энди эсвэл Бонни гэдгээс үл хамааран хүүхдүүдэд хайртай хэвээр байх болно. Угтаа бол тоглоомын үүрэг нь хүүхдийн үнэнч найз байх явдал билээ. Харин Бонни охин Сэрээхэн хэмээх шинэ тоглоомыг авчирснаар тогтсон ойлголтууд үндсээрээ өөрчлөгдөж, киноны гол дүрүүд маань шинэ найзтайгаа хамт сонирхолтой адал явдалтай учирч, хорвоо ертөнц дэндүү том болохыг ойлгох болно” хэмээн тайлбарыг өгүүлсэн байна.

“Тоглоомын түүх 4”-ийн найруулагчаар Inside out буюу Бодлын ертөнц хүүхэлдэйн киноны найруулагч Жош Күүли ажиллах бөгөөд албан ёсоор 2019.06.21-ны өдөр кино театруудаар нээлтээ хийх ажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж