Ирэх бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээтэй | News.MN

Ирэх бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Ирэх бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Ирэх бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн амьдрах орчинг  эрүүл, ая тухтай таатай болгох үүднээс бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулан ажилладаг. Тухайлбал Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ‘’Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх’’ журмын хүрээнд энэ сарын 17-ны өдөр буюу ирэх бямба гаригын 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх бол сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг цэвэрлэж, барилга байгууламж ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээний үйл явцад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бүрэн хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй зохион байгуулсан хороо, аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага та бүхэн бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бб 2018-11-13 103.212.119.45

ЖДҮ хулгайчдаар цэвэрлүүл

Avatar

Зочин 2018-11-13 202.179.25.210

Төрийн албан хаагчдын ажлын өдөр шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж