“Жижиг дунд, үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал–2018″ түүвэр судалгаа хийв

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

“Жижиг дунд, үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал–2018″ түүвэр судалгаа хийв

“Жижиг дунд, үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал–2018″ түүвэр судалгаа хийв

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдийн бизнесийн дотоод болон гадаад орчин, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон, мөн төрөөс баримталж буй бодлого, дэмжлэгийн хүртээмжийг тандсан 2018 оны цогц судалгааны тайланг бэлтгэн уншигчдад хүргэж байна.

Судалгааны үр дүнгийн тухай тоймловол,  ЖДҮ –ийн хөгжилд Засгийн газар, Олон улсын байгууллагууд, Санхүүгийн болон Төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй бөгөөд санхүүжилт олгох, сургалт, зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар дэмжлэг үзүүлдэг болохыг онцолсон байна. Харин цаашид нэн тэргүүнд төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлэх, авлигыг бууруулах зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Харин бизнесийн орчинд ЖДҮ эрхлэгчдийн энэ онд өгсөн үнэлгээ өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Тодруулбал, ЖДҮ эрхлэхэд макро эдийн засгийн болон хууль эрх зүй, зах зээлийн орчин харьцангуй боломжийн нөлөөг үзүүлж байна гэж дүгнэжээ.

Гэсэн ч хөгжиж буй улсуудын нэгэн адил Монгол Улсад ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалттай бус байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид санхүүжилтийн үндсэн нөхцөлүүд болох хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, шимтгэл, хураамж өндөр байгаа зэрэг нь бизнес эрхлэхэд муугаар нөлөөлж байна гэж үзжээ.

Тэгвэл дотоод үйл ажиллагаа талаас нь авч үзвэл, байгууллагын өрсөлдөх чадвар, тоног төхөөрөмжийн чанар болон ажиллах хүчний ур чадвар боломжийн сайн, бизнес эрхлэгчдийн талаас илүү хувийнх нь борлуулалтын орлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсжээ. Харин ажиллах хүчний нийлүүлэлт харьцангуй тааруу байна.

Монголбанкнаас Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчдийн түүвэр судалгааг 7 дахь жилдээ хийж байгаа бөгөөд 2018 оны судалгааны үр дүнгийн тайланг нэгтгээд байна.

Судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж