Монгол эрдэмтдийн бүтээсэн халаагуур, батарей, автомат удирдлагын системийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Монгол эрдэмтдийн бүтээсэн халаагуур, батарей, автомат удирдлагын системийг танилцуулна

Монгол эрдэмтдийн бүтээсэн халаагуур, батарей, автомат удирдлагын системийг танилцуулна

Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн халаагуур, батарей, автомат удирдлагын системтэй жирийн иргэд танилцах боломжтой болжээ. Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө энэ долоо хоногт зохион байгуулж байгаа. Өчигдөр Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгүүд өдөрлөг зохион байгуулсан бол өнөөдөр Физик технологийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэнгүүд нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм байна.

Энэ үеэр Физик технологийн хүрээлэнгийн доктор Ц.Энхбат, Ж.Эрдэнэтогтох нар “Элементүүдийн үүсэл”, “Монте-Карло загварчлал ба хэрэглээ” сэдэвт лекц уншина. Мөн тус хүрээлэнгүүдийн эрдэмтдийн бүтээсэн халаагуур, батарей, автомат удирдлагын системийн талаар танилцуулга хийгдэх юм байна. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хувьд од эрхэсийн үзмэрээрээ хүмүүст хэдийнэ танил болсон газар. Тус хүрээлэн өнөөдөр Геофизикийн ажлуудын ханан илтгэл, номын үзэсгэлэн болон багажийн танилцуулга хийнэ. Мөн судалгааны ажлын нээлттэй семинар Орон нутгийн газар хөдлөлтийн станцууд, Газар хөдлөлтийн гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх авран хамгаалах талаар нээлттэй хэлэлцүүлэг, сургалт сурталчилгаа явуулах юм байна.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж