Д.Рэгдэл Эрхүү хотын даргыг хүлээн авч уулзлаа | News.MN

Д.Рэгдэл Эрхүү хотын даргыг хүлээн авч уулзлаа

Д.Рэгдэл Эрхүү хотын даргыг хүлээн авч уулзлаа

Д.Рэгдэл Эрхүү хотын даргыг хүлээн авч уулзлаа

Эрхүү хотын дарга Дмитрий Бердников манай улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ШУА-ийн академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл   Дмитрий Бердниковыг дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

Монгол улсын Шинжлэх ухааны академи Эрхүүгийн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч хэд хэдэн тѳсѳл хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал Хѳвсгѳл болон Байгал нуурын хамтарсан судалгааны тѳсѳл 1960-аад оноос эхэлсэн байдаг. Энэ төсөл одоо ч үргэлжилж байгаад талархалтай байгаагаа Эрхүү хотын дарга Дмитрий Бердников уулзалтын үеэр онцолсон юм.

Тэрбээр мөн  Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд баримтат кино хийх, ирэх жил тохиох уг ойн арга хэмжээг  хамтран зохион байгуулах, ойтой холбоотой үзэсгэлэн Эрхүү хотод зохион байгуулбал хотын Түүхийн музейд зай гаргаж ѳгөхөд бэлэн байна гэсэн юм.

Хоёр тал  залуу эрдэмтдийн солилцоо, Одон орон судлалын тѳслийн талаар бол хамтран ажиллахаар мөн ярилцаж тохиролцлоо.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-11-13 202.9.40.217

Энэ байгууллагыг юу хийдэгийг хэн ч мэддэггүй.

Avatar

Улс төрийн товчоо 2018-11-13 103.229.123.114

МАН-ын Улс төрийн товчоо

Avatar

иргэн 2018-11-13 202.9.43.205

Энэ байгууллага юу хийдэг юм бол

Avatar

зкчин 2018-11-13 202.9.40.153

Тийм шүү. Энэ том байгууллагыг төр анхааралдаа авч бүтэцээр нь өөрчлөх хэрэгтэй.Төсөл, суурь судалгаа хэрэгжүүлэх нэрийн дор мөнгө ашиглагчид.

Avatar

зочин 2018-11-13 112.72.9.150

Шинжлэх ухааныг дампууруулагч байгууллага - ШУА. Яаралтай өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж