Эрхүү хотын дарга Дмитрий Бердников манай улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ШУА-ийн академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Дмитрий Бердниковыг дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзлаа.
Монгол улсын Шинжлэх ухааны академи Эрхүүгийн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч хэд хэдэн тѳсѳл хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал Хѳвсгѳл болон Байгал нуурын хамтарсан судалгааны тѳсѳл 1960-аад оноос эхэлсэн байдаг. Энэ төсөл одоо ч үргэлжилж байгаад талархалтай байгаагаа Эрхүү хотын дарга Дмитрий Бердников уулзалтын үеэр онцолсон юм.
Тэрбээр мөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд баримтат кино хийх, ирэх жил тохиох уг ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах, ойтой холбоотой үзэсгэлэн Эрхүү хотод зохион байгуулбал хотын Түүхийн музейд зай гаргаж ѳгөхөд бэлэн байна гэсэн юм.
Хоёр тал залуу эрдэмтдийн солилцоо, Одон орон судлалын тѳслийн талаар бол хамтран ажиллахаар мөн ярилцаж тохиролцлоо.
Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ