Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг

Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг

Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд олон улсын чихрийн шижингийн холбооны стратеги төлөвлөгөөний дагуу гишүүн орнууддаа чихрийн шижинтэй хүнд гэр бүлийнх нь гишүүдийн анхаарал халамж туйлын чухал болохыг онцлон тэмдэглэсэн.

Энэ өдрийн гол зорилго нь Чихрийн шижин /ЧШ/ өвчний талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, ЧШ-тэй хүний эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд гэр бүлийн гишүүдийн туслалцаа дэмжлэгийг сайжруулахад оршино.

2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн ЧШ-ээр өвдөөд байгаа ба үүний 80% нь ЧШ-ийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухал юм.

ЧШ-тэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг.  ЧШ өвчнийг эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. ЧШ өвчний илрэх шинж тэмдэг, эрсдэлд хүчин зүйлийг мэдсэнээр   гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт таньж болно.

ЧШ өвчний эмчилгээ оношилгоо асар өндөр үнэтэй. ЧШ өвчнийг үр дүнтэй эмчилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эм, инсулин таслахгүй тогтмол хэрэглэх, мэргэжлийн эмчийн хяналтанд орж шаардлагатай шинжилгээ оношилгоонуудыг цаг тухайд нь хийлгэж байх. Дасгал хөдөлгөөн, эрүүл зохистой хооллолт, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх эрүүл мэндийн зан үйлийн сургалтанд хамрагдах шаардлагатай. Хөгжиж буй орнуудад ЧШ-тэй өвчний эмчилгээнд шаардлагатай инсулин ба сахараа хянах оношлуурын төлбөрт гэр бүлийн орлогын талаас илүү хувийг зарцуулдаг. Энэ нь тухайн гэр бүлийг эдийн засгийн дарамтад оруулж улмаар ядуурахад хүргэдэг. Эрүүл мэндийн асуудлаасаа болж ядууралд өртөхгүйн тулд  хувь хүн, гэр бүлийн гишүүд ЧШ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилд суралцахын зэрэгцээ төр засгаас ЧШ-тэй хүмүүсийн эмчилгээ, оношилгооны зардлыг тэдний амьдралд сөргөөр нөлөөлөхгүй хэмжээнд байлгах үүрэгтэй.

Гэр бүлийн 4 гишүүн тутмын зөвхөн 1 нь л ЧШ-ээс сэргийлэх, хянах, мэдлэг мэдээллийг хамгийн бага хэмжээнд олж мэддэг.

Зарим оронд хийгдсэн судалгаанаас үзэхэд ЧШ-тэй өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанар нь гэр бүлийн гишүүдийнх нь тусламж дэмжлэгээс ихээхэн хамааралтай болох нь батлагдсан. Тиймээс хэрэв танай гэр бүлд ЧШ-тэй хүн байгаа бол түүнийг анхааран халамжилж эрүүл мэндийн боловсрол олж авах, эмчилгээ оношилгоондоо цагт нь  хийлгэх болон амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь туслаарай.

Дэлхийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр:

  1. Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг Чихрийн шижингийн олон улсын холбоо (ЧШОУХ) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай хамтран 1991 оноос дэлхий даяар жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж иржээ.
  2. 11 сарын 14 нь чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг инсулиныг анх нээсэн Канадын, Нобелийн шагналт эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдөр юм.
  3. 2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг НҮБ-ийн ивээл дор тэмдэглэх болсон. 160 оронд 1 тэрбум гаруй хүнийг хамарч зохион байгуулагддаг ЧШ-гийн дэлхийн том арга хэмжээ юм.
  4. Монгол улс Дотоод шүүрэл судлалын тэнхим, УНТЭ-ийн Диабетийн төвтэй хамтран 1998 оноос эхлэн анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 оноос эхлэн жил бүр идэвхитэй тэмдэглэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж