"Монголын төр мэдээлэл ашиглах нь бага"

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

"Монголын төр мэдээлэл ашиглах нь бага"

Монголд нээлттэй өгөгдлийн эрэлт муу байна

"Монголын төр мэдээлэл ашиглах нь бага"

Ухаалаг засаг төслийн хүрээнд төрийн байгууллагад цугласан нээлттэй өгөгдлийг хүмүүст хүргэх зорилгоор 2020 оноос төрийн байгууллагууд цааснаас татгалзана гэж  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлж байна.  Монгол улсын их сургуулийн номын санд өнөөдөр /2018.11.13/ Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулах үеэр тэрбээр үүнийгээ онцолсон юм.

Ухаалаг засаг төслийн хүрээнд анх удаа хийсэн судалгааны дүнгээр Монголд нээлттэй өгөгдөл нь байдаг боловч эрэлт муу, улс төрийн болон удирдлагын бодит манлайлал шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарчээ.

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГААНЫ БАГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ Г.АМАРСАНАА

Судалгааны үр дүнгээр найман үнэлгээг  улаан ногоон шар гэсэн өнгөөр дүгнэсэн. Улаан гэдэг нь нээлттэй өгөгдлийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд зайлшгүй томоохон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Ногоон өнгө нь боломж бүрдсэн гэсэн үг. Зарим байгууллага вэб сайтаараа дамжуулан өгөгдлөө нийтэлсэн байсан. Судалгаанд үнэлгээний цар хүрээгээр нь нийт 40 байгууллагад өгөгдөл байна уу гэдгийг судалсан.

Ерөнхийдөө төрийн байгууллагуудад бодлого эрхзүйн орчинд эзэмших зөвшөөрлийн талаарх тодорхой туршлага алга  байна. Дата менежментийн бодлого үгүйлэгдэж байн. Мөн хувийн мэдээллийг нээлттэй тавьдаг. Бидэнд мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах хуулийн хүрээнд нээлттэй өгөгдлийг гаргахад хууль зүйн саад алга. Нөгөө талаас бидэнд өгөгдөл хамгаалах хууль шаардлагатай. Нээлттэй өгөгдлийг нийтлэг болгох ашигладаг хүмүүсийг чадавхжуулахын тулд маш олон ажил хэрэгтэй. Нээлттэй өгөгдлийг ашиглах шаардлага хэрэгцээ өнөөдөр байна. Тухайлбал e barimt.mn-ий өгөгдлийг ашиглан маш олон хэрэгтэй өгөгдлүүдийг бий болгох боломжтой”

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА У.БЯМБАСҮРЭН:

 –Төрийн байгууллагад цугласан мэдээллийг ямар ч ашиггүй хадгалахын оронд программ зохиогчид, IT инженер, судлаачдад нээлттэй болгож ашиглах боломжийг нь олгох эрхтэй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх мэт төрийн байгууллагад маш их өгөгдөл цугларч байна. Өгөгдөл гэдэг нь баримт, мэдээлэл гэсэн үг. Монгол Улс интернет, гар утасны хэрэглээгээрээ хөгжиж байгаа улс орнуудтай харьцуулахад дээгүүрт ордог гэж ярьдаг. Гэвч нээлттэй өгөгдлийн судалгаагаар эрэлт хэрэгцээ нь бага байна. Цугласан өгөгдлийг ашиглах хэрэгцээ шаардлага нь харьцангуй бага байна. Дэлхийн улс орны жишээгээр төрийн байгууллагад цугласан нээлттэй өгөгдлийг хүмүүст танилцуулъя, бусад орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд ашиглах ёстой гэсэн зорилгоор энэ арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Ухаалаг засаглалын хүрээнд төрийн үйл ажиллагааны хүрээнд маш их баримт цуглаж байна. Энэ бүхнийг хүмүүст хүргэх хэлбэрээр санал болгох ёстой.

ITOOLS ХК-НЫ ТУЗ-ЫН ДАРГА А.БАТТАМИР:

-Миний ойлгосноор 2020 онд нээлттэй өгөгдлийн төсөл хэрэгжиж эхэлнэ. Хэрэглэгчид өнөөдөр мэдээллээр цангасан байгаа. Үүнд зөвхөн технологийн салбарын мэргэжилтнүүдийг хэлэхгүй. Мэдээллээр цангаж байна гэдэг нь шууд утгаараа биш. Бид замын түгжрэлд хоёр цаг түгжирч байна. Жишээ нь, автобусны картад мэдээлэл суулгах хэрэгтэй. Мэдээлэл бий болсны дараа замын урсгал тодорхой болно. Судалгаанд үндэслэсэн мэдээлэл чухал шаардлагатай гэсэн үг. Дэлхий дээр 4.5 zgb мэдээлэл байна. ZGB гэдэг нь GB гэдэг хэмжээнээс дөрвөн тэрбум дахин их мэдээлэл байна гэсэн үг. Энэ их хэмжээний мэдээллийг хүн өөрөө боловсруулж хүчрэхгүй. Тиймээс машин энэ мэдээллийг боловсруулах ёстой. Үүний тулд нээлттэй өгөгдөл нь байх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж