О.Баасанхүү: Орон сууцны зээлийн хүүг 3 хувь болгоно

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Орон сууцны зээлийн хүүг 3 хувь болгоно

О.Баасанхүү: Орон сууцны зээлийн хүүг 3 хувь болгоно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн орон сууцны зээлийн хүүг буурах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр:

-Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 3 хувь болгох боломжтой. Энэ асуудлаар хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барина. Банк ипотекийн зээл өгдөг гэж хүмүүс ойлгодог. Бизнесийн зээл 20 хувьтай байгаа. Судалгаагаар бизнесийн зээлийг багасгах боломжтой гэж гарсан. Манайд ипотекийн зээлийг таван жил төлөөд ч үндсэн зээл нь буурахгүй байгаа. Найман хувь гэж байгаа боловч 20 жилээр тооцвол 160 хувийн хүүтэй болж байна. Гадныхан ипотекийн зээлийн хүүг нэг хувийн хүүтэй олгодог. Арилжааны банк хүний мөнгийг дамжуулж байгаа. Тиймээс эрсдлийн болон үйлчилгээний мөнгөө авна. Ашиг авах ёсгүй. Яагаад гэвэл төрийн мөнгийг дамжуулж байна. Төр бол нэг хувийн хүүтэй л өгөх ёстой.

Мөн сангуудын мөнгүүдийг орон сууцжуулахад хөрөнгө оруулбал утаа багасгана. Мянган яндан яриад утаа багасахгүй. Жилд 3000 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагддаг юм байна. Урьдчилгаанд 30 хувийг төлж байгаа нь ч өндөр. Иргэдийнхээ авч байгаа цалин мөнгийг тооцсон ч ипотекийн зээлийг шийдэх боломжтой. Иймд 9000 хүний гарын үсэг цуглуулж нээлттэй сонгол явуулах хүсэлт гаргана. Ингэснээр ипотекийн зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад, энэ төслөө батлуулахын төлөө ажиллана гэсэн юм.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж