Гэрлэсэн эмэгтэйчүүд ганц бие эмэгтэйчүүдээс хэд дахин илүү сэтгэл зүйн хямрал буюу стресст өртдөг байна. Учир нь тэд ажил, хүүхэд, гэрийн ажил гэх мэт маш олон ачааг нуруундаа үүрдэг билээ. Тэр дундаа хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хамгийн төвөгтэй, тэвчээр шаардсан ажил. Саяхны нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийг хүүхдүүдээс нь илүү нөхрүүд нь хамгийн их стресстүүлдэг болох нь батлагджээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 54 хувь нь нөхөр нь хүүхдүүдээс нь илүү тэднийг бухимдуулдаг гэж хариулсан байна. Гэхдээ эхнэрүүдийг сэтгэлийн хямралд оруулдаг шалтгаанд араар тавилт, гар хүрэх, гэр бүлийн хүчирхийлэл зэргийг тооцоогүй байна. Дараах гурван том шалтгаанаас болж эхнэрүүд хамгийн их стресстдэг.
Нөхрүүд яг л хүүхдүүдийн томруулсан хувилбар шиг байдаг
“Долоон настай хүүхэд бол долоон настай хүүхэд шиг л ааш авир гаргана. Гэхдээ 35 настай нөхөр минь яг долоон настай хүүхэд шиг аашлах нь намайг үнэхээр их бухимдуулдаг” гэж нэгэн эмэгтэй судалгааны үеэр ярьжээ. Хүүхдүүдтэйгээ зэрэгцэн видео тоглоом тоглох, идэж уусан аяга тавгаа байгаа газарт нь орхих, шүдний оогоо таглалгүй орхих, эд зүйлсээ олохгүй байнга эхнэрээсээ асуух, хүйтэн байхад нимгэн хувцастай явах гэх мэт жижиг ч гэсэн иймэрхүү хайхрамжгүй байдал нь эхнэрүүдийг хамгийн их бухимдуулдаг байна.
Нөхөр нь гэрийн ажилд тусалдаггүй
Таван эмэгтэй тутмын нэг нь л нөхөр гэрийн ажилд тусалдаг гэж хариулсан байна. Харин 80 хувь нь эхнэрүүд гэрийн бүх л жижиг сажиг асуудлуудыг зохицуулж байхад нөхрүүд зүгээр л амарч наргиж цэнгэхэд цагаа зарцуулдаг гэж хариулжээ. Эхнэрүүд хоол хийх, гэр цэвэрлэхээс эхлээд тог, цахилгааны төлбөрөө төлөх, хоол хүнсээ цуглуулах, орлогоо төсөвлөх, хүүхдүүдийн хичээл номыг давтуулах гээд олон ажлыг амжуулж байдаг. Эдгээрийг амжуулна гэдэг тийм ч амархан ажил биш билээ.
Эхнэрүүдэд эрх чөлөө, хувийн орон зай маш хомс
Дээр дурдсан бүх асуудлуудаас болж эхнэрүүдэд ямар ч эрх чөлөөгүй болсон мэт сэтгэгдэл төрж, энэ бүхнийг заавал амжуулах ёстой, эсвэл зарим нь бүр ял тулгасан юм шиг санагддаг гэжээ. Ялангуяа ажил хийдэг гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бүр ч том асуудал болдог. Ажлаа тараад гэртээ ирээд гэр бүлийн бүх л гишүүдэд анхаарал халамж тавих, хоол хийх, гэрийн ажлаа хийх, хүүхдүүдээ усанд оруулах гээд бүх ажил тэдний толгой дээр буудаг. “Нөхрүүд нь зөвхөн мөнгө олж биднийг тэжээхээс гадна, бидэнд тусалж, биднийг дэмжиж урамшуулж, өөртөө цаг гаргах боломжийг олгох хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүмүүс бага ч гэсэн ямар нэг байдлаар өөртөө цаг гаргаж, гэр бүлийн амьдралаас хэсэгхэн хугацаанд хөндийрч найз нөхөдтэйгөө дэлгүүр хэсэх ч юм уу, хамт суун кофе уух эсвэл хумсаа будуулаад салонд суух хэрэгтэй” гэж нэгэн эхнэр хариулсан байна.
Эх сурвалж:BRIGHTSIDE