Ирландад нисдэг таваг үзэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Ирландад нисдэг таваг үзэгджээ

Ирландад нисдэг таваг үзэгджээ

Английн агаарын тээврийнхэн Шанноны нисэх буудлын агаарын хяналтын цэгийн ойролцоо ямар нэгэн үл мэдэгдэх биет байгаа тухай өнгөрсөн Баасан гаригийн /2018.11.09/ өглөөний 06:47 минутын үед мэдээлсэн байна. Тэдний хэлснээр агаарт ямар нэгэн том хэмжээтэй биет маш хурдан хөдөлгөөн хийж байсан бөгөөд хяналтын хэлтэстэй эхлээд холбогдохдоо цэргийн сургуулилт хийж байгаа эсэхийг асуужээ. Гэвч тухайн үед ямар ч агаарын хүчнийхэн сургуулилт хийж байгаагүй аж.

Энэ тухай мэдээлсэн нисгэгч нь Канадаас Англи руу нисэж явсан бөгөөд замд нь маш хурц гэрэл бүхий хоёр томоохон объект хөдөлж байгаад, хойд зүг рүү маш хурдан алга болсныг хэлжээ. Энэхүү үзэгдлийг онгоцонд сууж явсан хоёр нисгэгчээс гадна өөр олон хүмүүс харсан байна.

Ирландын агаарын тээврийн ерөнхий газрын зүгээс тухайн онгоцонд сууж явсан хүмүүсээс авсан мэдээлдээ үндэслэн, шалгаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж