Талийгаач эзнээ 80 хоног хүлээж буй нохой

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Талийгаач эзнээ 80 хоног хүлээж буй нохой

Талийгаач эзнээ 80 хоног хүлээж буй  нохой

Хятадын дотоодын  “Weibo” цахим сүлжээнд нас барсан эзнээ 80 хоногийн турш хүлээсэн үнэнч нохойны бичлэг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр цацагджээ. Ердөө гурав хоногийн дотор уг бичлэгийг 1,5 сая гаруй хүн үзсэн байна.

Тодруулбал,  “China’s Pear Video” сайтын мэдээлснээр Өвөрмонголын Хөх хотод наймдугаар сарын 21-ны өдөр нохойны эзэн бүсгүй амиа алдсан байна. Хэрхэн амиа алдсан  нь одоогоор тодорхой бус байгаа юм. Бүсгүйг амиа алдсанаас хойш түүний нохой  өдөр бүр зам дээр ирж эзнийгээ хүлээн зогсдог болжээ.

Нохойг зам дээр зогсдог болсноос хойш түүнд хоол авчирч өгдөг байсан нэгэн таксины жолооч “Талийгаач бүсгүй нохойндоо үнэхээр хайртай байсан. Түүнийг амиа алдсанаас хойш энэ нохой өдөр бүр зам дээр ирээд яг л хамгаалагч шиг зогсдог болсон. Хүмүүс нохойнд хоол өгөхөөр ойртоход тэр зугтаад явчихдаг. Би түүнд өдөр бүр хоол авчирдаг байсан. Нохой бол хүний үнэнч анд нөхөр гэдэгт би итгэдэг” хэмээн BBC агентлагт ярилцлага өгчээ.

Түүнийг зүрхний шигдээсээр нас барсан эзнээ галт тэрэгний өртөөн дээр есөн жилийн турш хүлээсэн Японы домогт нохой Хачикотой зүйрлэн маш олон хүмүүс сэтгэгдлээ үлдээсэн байна. Хачико нохойны хөшөө Японы Шибуяа өртөөнд байдаг билээ. Хачико нохойнд зориулан томоохон сонингууд нийтлэл гаргаж, түүний тухай кино хүртэл хийсэн байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж