Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа

Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа

Өвлийн улирал эхэлж, хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой комиссын хүчтэй цасан шуурга болон ган зуд, хөлдөлт, газар хөдлөлтийн үед ажиллах ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт газрын гүний ус, булаг гарч гудамж, зам талбай, айл өрхийн гэр, хашаа усанд автаж хөлдөлт үүсгэж байгаа  нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн гишүүд танилцуулга хийлээ. Тус ажлын хэсгийг дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт ахалж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдал дээр цаашид авах арга хэмжээний талаар болон хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах саналыг холбогдох албаны хүмүүсээс болон тус хорооны Засаг дарга нараас тодруулав.

Түүнчлэн цаг агаарын аюултай үзэгдэл, хүчтэй цасан шуурганаар зам даваа хаагдсан, иргэд төөрсөн, автомашин техник цасанд суусан тохиолдолд хүн, хүч техник хэрэгслийг хэрхэн зохицуулах, хор уршигийг хэрхэн арилгах зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж