Нийслэлийн хороодын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулж, статистикийн мэдээ, тайлангийн чанарыг сайжруулах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Үндэсний Статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газар, Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс хамтран “Нээлттэй мэдээллийг бий болгох чадавхыг бэхжүүлэх” сургалтыг зохион байгуулж Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг хамрууллаа.
Тус сургалтыг Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нар нээж, хүн ам, өрхийн мэдээллийн сан түүний хэрэглээ, өрхөд суурилсан судалгаа, ач холбогдол, анхан шатны бүртгэлд анхаарах асуудал, хүн ам, орон сууцны тооллого-2020-ын агуулга, чиглэл, ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээлэл, ойлголт сэдвээр Үндэсний статистикийн хорооны албан хаагчид мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Сургалтын үеэр ХАӨМС-ын мэдээллийг бүрдүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласан зарим ажилтныг салбарын шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал: Хан-Уул дүүргийн 7-р хорооны Засаг дарга А.Мөнх-Амгаланг ҮСХ-ны дээд шагнал “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 10-р хорооны зохион байгуулагч Б.Нарантуяа, 14-р хорооны зохион байгуулагч Ц.Отгонцэцэг нарыг ҮСХ-ны “Хүндэт жуух”-аар тус тус шагнасан юм.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ