Шуурхай арга хэмжээг авч байна

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Шуурхай арга хэмжээг авч байна

Шуурхай арга хэмжээг авч байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 17, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн, иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос түргэн шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан ажиллаж байсан.

Хүйтний улирал эхэлж булгийн ус хөлдөж гудамж, авто зам, айл өрхийн гэр, хашаа, барилга байгууламжид халиа үүсгэн мөсөн тошин тогтож эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан билээ.

Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд булгийн ус халиа үүсгэж, мөсөн тошин тогтсон зарим байршлуудад шороо, хайрга болон дайрга асгаж шуурхай арга хэмжээг авч байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж