Супер баатруудын эцэг Стэн Ли нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Супер баатруудын эцэг Стэн Ли нас баржээ

Супер баатруудын эцэг Стэн Ли нас баржээ

Тэрээр 1961 онд комик номын баатрууд болох “Гайхамшигт дөрвөл”, түүний дараа жил нь Спайдермэнийг зурж, бүтээжээ. 1972 онд Марвел компанийг орхисон ч Марвелийн комик номнуудад гардаг бүх алдартай супер баатрууд Стен Лигийн гараар бүтээгдсэн юм. Дараа нь тэрээр “POW!” энтертайнментийн захирлын албан тушаалыг хашиж байжээ.

 

 

 

Супер баатруудын бүхэл бүтэн ертөнцийг бүтээсэн түүнийг хүмүүс “поп соёлын эцэг” хэмээн нэрийддэг бөгөөд охин Ж.С.Лигийн хэлснээр “супер баатруудыг бүтээх ажлыг шүтэн бишрэгчдийнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг мэтээр бодож хийдэг” байв.

Сүүлийн жилүүдэд түүний уушгины хатгалгаа нь хүндэрч, биеийн байдал нь муу байснаас өчигдөр /2018.11.12/  Лос Анжелес хотын эмнэлэгт, 95 насандаа өөд болжээ. Түүний эхнэр Жоан нь ч бас 2017 онд 95 насандаа өөд болсон байдаг.

Стэн Ли гэж хэн байсан бэ?

Тэрээр 1922 онд төрсөн бөгөөд эцэг эх нь Румынаас АНУ-д цагаачилж ирсэн еврей хүмүүс байв. Анх “Timely Publications”-ын комиксын хэлтэст ажилд орж байсан бөгөөд хожим  тус компани “Марвел Комикс” болон өөрчлөгдсөнөөр  18 наснаасаа эхлэн комик номын редактораар ажиллах болсон байна. Уран бүтээлийнхээ эхний жилүүдэд зөвхөн залуу хүмүүст зориулсан гэмт хэрэг, аймшигт явдлуудын тухай комик гаргаж байснаа, 40 насандаа комик номын салбарт бууж өгч, гарахаар шийдсэн боловч эхнэр нь түүнийг өөрийн хүссэн дүрүүдээ бүтээж, ажилдаа эргэн орохыг ятгасан байдаг.

1961 онд Стэн Ли, Жэк Кирби хэмээх уран бүтээлчийн хамт “Гайхамшигт дөрвөл”-ийг бүтээсэн байна. Энэ үеэс эхлэн АНУ төдийгүй дэлхий дахинд комик номын алтан эрин эхэлсэн гэж үздэг. Марвелийн комик номнуудад гарсан супер баатар болгон нэр алдартай болж байлаа. Түүнчлэн “Хар ирвэс” буюу “Black Panther” нь алдартай уран бүтээлүүдэд гарсан анхны хар арьстай супер баатар болсноороо онцлог юм. Мөн Silver Surfer, X-Men, Iron Man, Doctor Strange зэрэг алдартай дүрүүдийг зурж, бүтээсэн байна.

 “Марвел” компанид хамгийн амжилттай байсан жилдээ нийт 50 сая хувь комик номыг борлуулсан бөгөөд 1971 онд ажлаасаа гарах хүртлээ бүх комик номын нүүр хуудсыг нь өөрөө зурж, хийдэг байжээ.

2009 онд Марвел комиксийн толгой компани болон “Марвел энтертайнмен”-ийг Уолт Дисней кино компани дөрвөн тэрбум ам.доллараар худалдан авсан гэдэг. Уолт Дисней компанийн захирал Боб Игер “супер баатруудын эцэг Стэн Лигийн үхэлд гүн эмгэнэл илэрхийлж, түүний төсөөллийн ертөнцөд хязгаар гэдэг зүйл үгүй байлаа” хэмээн сошиал хуудаснаа бичжээ. Түүний үхэлд эмгэнэл илэрхийлсэн шүтэн бишрэгчид, алдартай жүжигчдээс дурдвал Х-Men кинонд Wolverine-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Хью Жакман, “Ахмад Америк” кинонд тоглосон жүжигчин Крис Эванс, Марвел студио компанийн хамгийн сүүлд гаргасан бүтээл болох “Venom”-д тоглосон жүжигчин Том Харди тэргүүтэй хүмүүс байгаа юм.

 

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж