Х.Нямбаатар гишүүнээ "голов"

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар гишүүнээ "голов"

Х.Нямбаатар гишүүнээ "голов"

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, хотын мэр Су.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 15 гишүүн дэмжсэн.  Түүний асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ.  Су.Батболдыг ажлаас нь огцруулах яриа гарахтай зэрэгцээд түүний албан тушаалд очихыг хүсэгчид хаа сайгүй байгаа бололтой. Тухайлбал, хотын орлогч С.Мөнхбаатараас эхлээд УИХ-ын гишүүн хүртэл хотын дарга болмоор байгаа бололтой.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "надад итгэл хүлээлгэвэл хотын дарга болсон ч яахав" гэх утгатай ярилцлага өгсөн байдаг. Хариуд нь удахгүй суудлаа өгөхөөр болсон хотын дарга С.Батболд "хот бол мөнгө биш" гэсэн байна. Ямартаа ч  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үнэн хэлсэн бол тэрбээр парламентын гишүүний суудлаа голсон анхны хүн болох нь. Түүнийг сонгинохайрханчууд төрд төлөөллөө болгож явуулсан, тэгэхээр хотын дарга болгох эсэхийг нь тойргийнхон л мэдэх байх даа.

 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж