Манай долоон охин сурагчдын Азийн АШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Манай долоон охин сурагчдын Азийн АШТ-д оролцоно

Чөлөөт бөхийн сурагчдын (13-15 нас) охидын Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 15-16-нд Японы Сайтама мужийн Фүжими хотод болно. Манай улсаас 42 кг-ын жинд Г.Хандармаа, 46 кг-д Б.Хишигсүрэн (хоёул Баянхонгор), 50 кг-д Б.Хулан (Женко), 54 кг-д Т.Алтжин (БТСДуС), 58 кг-д Б.Марал, 62 кг-д Э.Одзаяа (хоёул Женко), 66 кг-д А.Даваажаргал (Налайх, SJ клуб) гэсэн долоон тамирчин, дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Б.Нямбаяр нарын удирдлага дор оролцохоор болжээ. Түүнчлэн олон улсын шүүгч Б.Эрдэнэболд тэмцээнийг дэнслэнэ. Манай тамирчид өнгөрсөн долоо хоногт Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд хүч үзсэн юм. Үүний дараа Цүй хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд охид маань тэндээс сурагчдын Азийн АШТ-д зодоглоно.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж