Хабиб Нурмагомедов Нигерт эмнэлэг барина

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Хабиб Нурмагомедов Нигерт эмнэлэг барина

Хабиб Нурмагомедов Нигерт эмнэлэг барина

UFC-ийн хөнгөн жингийн аварга Дагистаны тамирчин Хабиб Нурмагомедовыг тулааны талбар дээрх нүүр ам нь хавдаж шалбарсан, догшин хэрцгий төрх гаргадаг. Гэвч, амьдрал дээр бусдад гар сунгах дуртай нэгэн аж.   Тэрбээр Нигер улсад хүмүүнлэгийн үйлс өрнүүлж байгаа юм.  Энэ бол түүний өрөвч зөөлөн зан чанарыг харууллаа гэж шүтэн бишрэгчид дүгнэжээ.

Спортын сэтгүүлч Ариел Хелвани Хабибын Нигер хүүхдүүдтэй авхуулсан зургийг твиттертээ нийтлэн тус улсын эмзэг бүлгийн ард иргэдэд эмнэлэг барьж өгч, усны эх үүсвэрүүдийг шинэчилж өгч байгаа тухай бичсэн байна. Түүний нийтэлсэн зургийн доор хүмүүс “жинхэнэ шонхор”, “та бусдад маш сайхан үлгэр дуурайлал үзүүлж байна”,”бидэнд таны тусламж хэрэгтэй байна” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ. Нигер улсад одоогоор 87 сая хүн буюу хүн амынх нь тэн хагас нь өдрийн 1,9 ам.доллар ба түүнээс бага орлоготой амь зууж байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж