Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, авьяаслаг алба хаагчдаа шалгаруулах зорилгоор “Урлагийн наадам”-ыг Улаанбаатар, Баруун, Зүүн, Хойд, Өмнөд бүсүүдэд амжилттай зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Баруун, Зүүн, Хойд бүсийн Онцгой байдлын байгууллагууд урлагийн наадмаа зохион байгуулж, авьяаслаг алба хаагчдаа тодруулаад байгаа бол Өмнөд бүсийн урлагийн наадам Дундговь аймагт эхэллээ.
Хойд бүсийн урлагийн наадамд Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Онцгой байдлын газрын нийт 160 гаруй алба хаагч оролцсоноос нийлбэр дүнгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олон тэргүүлсэн бол Баруун бүсийн урлагийн наадамд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 170 гаруй алба хаагч оролцсоноос Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон шалгарчээ.
Харин Зүүн бүсийн урлагийн наадамд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 84 алба хаагч оролцсоноос Дорнод аймгийн Онцгой байдлын газар тэргүүлж, хоёрдугаар шатанд оролцох эрхийн эзэд болоод байна.
Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа “Урлагийн наадам”-ын хоёрдугаар шат 2019 онд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ