Японы "эмгэнэл" | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Японы "эмгэнэл"

Японы "эмгэнэл"

Дэлхий ертөнц өдрөөс өдөрт өөрчлөгдөн, техник технологийн хөгжил цаг минутаар хэмжигдэж байна. 21-р зуун бол техник технологийн эрин гэх үг бидний чихэнд дасал болон яг л зүйр үг мэт болжээ.  Дэлхийд техник технологийн хөгжлөөрөө тэргүүлэх улсуудын нэг бол яах аргагүй Япон. Үйлдвэр үйлчилгээ, дэлгүүр хоршоо,  эмнэлэг гээд Япон улсад бүх л салбарт хүний хөдөлмөрийг хэд дахин хөнгөвчилсөн, автомат төхөөрөмжүүд хүний хийх ажлыг төвөггүй хийж, хүмүүс өөр чухал зүйлд үнэт цагаа зарцуулж чадахаар болсон нь үнэхээр гайхалтай.  Харин зарим хүмүүсийг технологийн хувьсгал хүний үндсэн мөн чанараас нь улам холдуулж, тэднийг нийгмээс тусгаарлах шалтгаан болж байна.

Япон улсад анимэ буюу хүүхэлдэйн кино, түүний зурагт ном буюу "манга"-ны бизнес бол маш ашигтай бизнесийн тоонд ордог. Учир нь хүүхдүүдээс эхлээд нас биед хүрсэн томчууд хүртэл анимэг шимтэн үздэг. Анимэ нь бүр сүүлдээ насанд хүрэгчдэд зориулсан хувилбар ч гардаг болж. Мөн Японы хүүхэд залуучууд анимэ видео тоглоомыг маш их  тоглодог. Бүр анимэ кино, видео тоглоомныхоо баатартай гэрлэх тохиолдол ихэсчээ. Японд анимэ дүртэй гэрлэхийг хуулиараа зөвшөөрч, ийм төрлийн гэрлэлтийг зохион байгуулдаг компаниуд хүртэл бий болжээ.  Анимэ дүртэй гэрлэхийн тулд ойролцоогоор хоёр сая иен хэрэгтэй байдаг гэнэ. Ийм үйлчилгээ үзүүлдэг компаниуд яг л жинхэнэ хурим болох гэж байгаа мэт өрөөг засаж тохижуулсан байх ба гэрлэх гэж буй сүйт бүсгүй эсвэл залуу нь тусгай нүдний шил ашиглан анимэ киноны виртуаль орчинд орж тухайн анимэ дүрээ бодитоор хардаг. Заавал виртуаль орчинд гэлтгүй өөр ямар ч төрлөөр өөрийн хүссэн дүртэйгээ гэрлэх боломжтой гэнэ.

Анимэ киноны дүртэй гэрлэж буй Япон залуусын зураг, бичлэг цахим ертөнцөөр тархаж хүмүүс ч маш ихээр сонирхож, үзэл бодлоо илэрхийлсэн байлаа. Акихито Кондо гэх 35 настай Япон эр Микү Хацүнэ хэмээх анимэ дүртэй гэрлэжээ. Энгийн нүдээр харахад тохой хүрэхгүй өндөртэй цэнхэр өнгийн үстэй, том нүдтэй чихмэл тоглоом шиг харагдавч Кондогийн хувьд тэр бол нэгэн насны хань нь гэв. “Би түүнд үнэхээр их хайртай. Хэзээ ч түүнийг хуурахгүй” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр ээжийгээ хуримандаа урьсан боловч ирээгүй байна. Түүний хуриманд найз нөхөд, зарим нэг хамаатнууд гээд нийт 40 зочин иржээ. Түүний сүйт бүсгүй болох Микү нь  түүнийг өглөө босоход “Сайхан амарсан уу”,  ажилдаа явахад нь “Эрт ирээрэй, хүлээж байя”, “Хайртай шүү” гэх мэт үгсийг хэлдэг байхаар програмчлагдсан нэг төрлийн робот юм. Үүнээс гадна “холограм” буюу гэрлэн дүрслэлээр анимэ дүрийг бүтээсэн байдаг ба түүнийг гэртээ яг л ширээний гэрэл шиг ширээн дээрээ тавиад унтрааж асааж, түүнтэй ярилцаж болдог байна.

Анимэг хэт их үзэх нь нэгэн төрлийн донтолтыг бий болгодог.  Ялангуяа япончуудын хувьд энэ нь нийгмийн өмнө тулгараад буй томоохон асуудал болсон байна. Ид сурч хөдөлмөрлөх насныхан анимэнд донтож, анимэн дээрх дүртэйгээ өөрсдийгөө харьцуулж тэдэнтэй адилхан болох гэж оролдож, зарим нь анимэ дүрд хайр сэтгэлтэй болох зэрэг тохиолдол маш их гарах болжээ. Анимэ сонирхогчдын дийлэнх нь эрчүүд байдаг.

Японд “хикикомори” гэх шинэ төрлийн сэтгэцийн өвчин сүүлийн жилүүдэд их дэлгэрсэн байна. Хикикомори гэдэг нь япон хэлний тусгаарлах, нуугдах, хоригдох гэсэн утгатай үг юм. Бусдад төвөг удахгүй байхыг эрхэмлэдэг арлын япончуудад олон нийтийн газар баримтладаг бичигдээгүй хууль олон. Бусдын биенд хүрэхгүй байх, танихгүй хүүхдийг өхөөрдөх нь бүү хэл удаан харахгүй байх, хүүхдэд юм өгч бүр ч болохгүй, нийтийн тээвэрт юм идэж уухгүй байх, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц зүйл хийхээс аль болох зайлсхийх. Энгийн мэт боловч яг дагаж мөрдөхөд маш төвөгтэй байж, өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх нь сэтгэцийг маш их ядраадаг. Үүнээс үүдэн хикикомори хүмүүс нь нийгэмтэй харилцах аливаа харилцаанаас сайн дураараа татгалзаж, олон нийтийн газарт байхдаа бие нь тавгүйтэх, бөөлжис хүрэх, дотор муухайрах, хөлрөх зэрэг шинж илэрдэг аж.

Нөгөө талаар бусдын өмнө буюу өөрөөсөө өөр хүний төлөө хариуцлага хүлээхгүй байх үүднээс хикикомори болдог хүмүүс ч цөөнгүй болжээ. Өндөр өртөгтэй улсад алхам бүрт мөнгө байдаг. Байр, хүнс, өдөр тутмын хэрэглээ, унааны зардал, эхнэр авч, хүүхэдтэй болвол улам нэмэгддэг. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас өөрсдийгөө хорьдог байна.Мөн тэдний дийлэнх хувийг анимэнд донтогсод эзэлдэг байна. Хикикомори үзэгдлийн тоо 2010 оны судалгаагаар 200 мянган хүнийг хамарсан тоо гарч байсан бол өдгөө 1 сая гаруй болж, Япон улсын нийт хүн амын нэг хувийг эзлээд байна. Хикикоморичүүдийн тоо өсөөд зогсохгүй дундаж нас нь сүүлийн  хоёр жилийн хугацаанд өсч 21 наснаас 32 нас болж, нийгмийн хамгийн идэвхит залуу гишүүдийг хамрах болжээ. Өндөр настнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Япон улс тэдний нийгмийн хангамжинд маш их мөнгө зарцуулдаг. Харин нийгмийн бүтээн байгуулалтад гар бие оролцох ёстой идэр залуу үеийнхэн нь ийм байдалтай байгаа нь Японы нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг болж засгийн газрын хэмжээнд яригдах болжээ. Хикикоморичүүд доод тал нь зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар өөрийгөө нийгмээс тусгаарлан эцэг эхтэйгээ хамт, өрөөндөө хоол цайгаа зөөлгөн амьдардаг гэнэ. Тэдний ихэнх нь комьпютер тоглоом тоглох, анимэ үзэх зэргээр өдрийг өнгөрөөдөг байна. Хикикомори амьралаар амьдарсан хүмүүс бараг бүгд санхүүгийн хувьд гэр бүлээсээ хараат байдаг ба цахим орчинд видео тоглоом тоглох, төлбөртэй анимэ үзэхийн тулд тэдэнд их хэмжээний мөнгө хэрэг болдог. Харин тэдний эцэг эх нь энэ хэрэгцээг нь  байнга хангаж чаддаггүй эсвэл тэднийг гэрээсээ гарч нийгэмшиж ажил хөдөлмөр хийхийг шаарддаг. Үүнийг нь тэвчиж чадаагүй нэг нь амиа хорлох, бүр эцэг эхээ хөнөөх зэрэг хэргүүд маш их гардаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-11-13 202.126.89.18

за даа ёсөн жорийн өвчин тээсэн мөнгө нэхсэн хүүхнүүдээс дэлхий залхаж байна

Avatar

Зочин 2018-11-13 202.55.191.130

goy l bshde hha

Avatar

Зочин 2018-11-13 103.9.90.50

Хүмүүн төрөлхтөн өөрийхөө мөхөл рүү явж байгаан шинж дээ.Өөгшүүлж болохгүй.

Avatar

Зочин 2018-11-13 122.201.21.44

МАНАЙХАН Ч БАС ГАЙХМААР ШҮҮ ДЭЭ САРАНДАВААД ИТГЭДЭГ ЦАГААН ЦААМ ГЭЭД Л ҮНЭНИЙГ НЬ Л НЭГ ХҮН ХЭЛЭЭД БАЙСАН ДАА .

Avatar

Зочин 2018-11-13 59.153.84.218

Манайд ч энэ анимэ нэвтрээд их удаж сэтгэл түгшээх хэмжээнд хүрээд байгаа ш дээ, мэдэх үү сэтгүүлчээ, энэ талаар сурвалжлаач

Avatar

Зочин 2018-11-13 202.21.106.153

Манайд хуульчлагдсан янхны газар хэрэгтэй байна дөө. Тэгэхгүй бол ёс суртахуун ингэж доройтож хэвийн эр хүн байхад хэцүү л болж байна. Хүүхнүүд бол залуучуудаар тоглож л байна ш дээ.

Avatar

иргэн 2018-11-13 122.201.31.129

Балай айдас хүрмээр муухай юм юу гэж сурталчлаад байгаа юм бэ? Хүүхдүүдийг хордуулах нь ээ. Хаагаачээ. Японууд гажигтай амьтад юмаа?

Avatar

Zochin 2018-11-13 202.126.88.42

Монголд бол фэйсбоокт донтон өдрийг барагчид улам ихсэж байна даа

Avatar

Зочин 2018-11-13 211.109.66.29

Чи ч мөн адил

Avatar

Зочин 2018-11-13 66.181.164.222

Манайх ч уг амьдрахад сонирхолтой орон ш дээ. тэмцэл хөдөлгөөн амьдралын төлөөний тэмцэл энэ тэр гээд л..

Avatar

Зочин 2018-11-13 103.57.95.10

Оркууд гээч дээ. Зэрлэг бүдүүлэг амьдралын төлөө нохой гахай шиг амьтан шиг ааш авир гаргадаг шд. Тиймээс ч энэ улс орон орчин цагийн хөгжилд хөл нийлүүлж чаддаггүй. Гэтэл хажуу талын хятадууд нь 90 оноос эрс өөрчлөгдөж мэдлэг боловсрол ёс суртахуун ярьж байхад манайхан 90-ээд оны зомби амьдралтайгаа байсаар л байна…

Avatar

ргэн 2018-11-13 66.181.186.37

нэг талаараа манайх харин ч соёлтой худлаа дүр эсгэж юу нь мэдэгдэхгүй тэнэгтэхгүй дургүй бол дургүй шууд хэрэлдэнэ дуртай бол дуртай сайхан ярилцана япон шиг нэг нэгрүүгүү харж чадахгүй г********н байх вий гэж эмээхгүй худлаа баригдмал амьдрахгүй сайхан ш дээ

Avatar

угшигч 2018-11-13 66.181.169.114

-азийн зарим орны хүмүүс жаахан сэтгэцийн юмтай юмуу гэмээр байдаг шүү байж байгаа нь цаанаа л нэг гажиг гэхдээ ажиилаж амьдраад байдаг. нэг үгээр хэлбэл гүйлгээ ухаан муутай тархины багтаамж багатай юмуу гэмээр

Avatar

Зочин 2018-11-13 70.167.253.18

zavharsan p***a nuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж