Пара жүдочид Португалыг зорилоо | News.MN

Пара жүдочид Португалыг зорилоо

Пара жүдочид Португалыг зорилоо

Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ Португалд болно

Пара жүдочид Португалыг зорилоо

Монголын паралимпийн жүдо бөхийн холбооны тамирчид өнөөдөр /2018.10.13/ Португалын Одивелас хотын зорилоо. Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэнгийн удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр нийт тамирчин өрсөлдөхөөр болсон байна. Багийн бүрэлдэхүүнд “Рио 2016” паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүү, Азийн наадмын аварга Н.Алтанцэцэг нар шилдэг тамирчид багтжээ.

Пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд Одивелас хотод болох бөгөөд энэхүү тэмцээн “Токио 2020” паралимпийн наадмын оноо олгох чухал тэмцээн юм. Одоогоор тус тэмцээнд 30 орны 300 гаруй жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Тэмцээн болохоос дөрвөн хоногийн өмнө олон улсын паралимпийн хорооноос албан ёсны твиттэр хуудсаа гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн ялалтын агшныг харуулсан фото зургаар чимсэн байна.

Монголын баг:

  • Б.Ууганхүү – 60 кг
  • С.Ядамдорж – 60 кг
  • А.Мөнхбат – 66 кг
  • Э.Даваадагва – 73

Эмэгтэй:

  • Л.Туруунаа – 63 кг
  • Н.Алтанцэцэг – +78 кг

Дасгалжуулагч: Ч.Базарсүрэн, Т.Мөнгөнтуяа

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж