Данийн цагдаа нар халдлага үйлдэгчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.15-нд нийтлэгдсэн

Данийн цагдаа нар халдлага үйлдэгчийг хөнөөжээ

 

Данийн нийслэл Копенгаген хотод бямба гаригт /II.14/ кафе болон сүмд зэвсэгт этгээд гал нээж хоёр хүний амийг хөнөөж, таван хүнийг шархтуулсан халдлага гарсан билээ. Энэ халдлагын сэжигтнийг өнөөдөр /II.15/ Нёрребро дүүрэгт цагдаа нар буудаж хөнөөсөн болохыг мэдээлж байна. 55 настай сэжигтэн эрэгтэй цагдаа нартай буудалцах үеэр амь үрэгджээ. Одоогоор түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

 

Ерөнхийдөө тайван байдаг Копенгаген хотын гудамжуудад амралтын өдрөөр гарсан халдлагын дараа бүрэн зэвсэглэсэн цагдаа нар холхиж, нисдэг тэргүүд эргэлдсэн түгшүүртэй байдал үүсчээ. Копенгаген хотын “Krudttonden” кафед шог зураач Ларс Вилкс “хэвлэлийн эрх чөлөө ба бурхныг гутаан доромжлох” асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байх үеэр зэвсэгт этгээд гал нээсэн байна. Халдлагын улмаас нэг хүн амь үрэгдэж, гурван цагдаа гэмтэж бэртсэн аж. Үүнээс ердөө цагийн дараа халдлага кафегаас таван км зайтай орших жүдийн сүмд зэвсэгт этгээд гал нээж, нэг хүний амийг хөнөөн, хоёр цагдааг шархтуулжээ. Данийн цагдаа нар энэхүү хоёр халдлагыг нэг хүн үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters, France 24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж