Украинд гал зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2015.02.15-нд нийтлэгдсэн

Украинд гал зогсоолоо

Украины ерөнхийлөгч Пётр Порошенко

 

“Минск-2” хэлэлцээрийн дагуу өнгөрсөн шөнө /II.15/ 00.00 цагт сөргөлдөгч талууд Украины зүүн хязгаарт гал зогсоолоо. Украины ерөнхийлөгч Пётр Порошенко Засгийн газрын армид галаа зогсоох үүрэг өгсөн байна. Хэдийгээр Укрианы зүүн хязгаарт гал зогсоохоор тохиролцсон боловч босогчдод бүслэгдсэн Дебальцево хотод байдал эргэлзээтэй хэвээр байгааг Пётр Порошенко мэдэгджээ. Түүнчлэн Донецкийн ардын улсыг тунхагласан босогчдын тэргүүн Александр Захарченко гал зогсоох гэрээ Дебальцево хотод үйлчлэхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Тус хотод Киевийн Засгийн газрын армийн 8000 цэрэг бүслэлтэнд байгаа аж. Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнөх 60 цагийн хугацаанд Киевийн арми, Оросыг дэмжигчдийн хоорондох тулаан эрс ширүүссэн байна.

 

Үүний зэрэгцээ Пётр Порошенко Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээ зөрчигдвөл хэрхэх талаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай ярилцжээ.

 

“Нормандын дөрвөл” өнгөрсөн пүрэв гаригт / II.12/ Беларусын Минск хотод уулзан Украинд гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан юм. Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Киевийн ерөнхийлөгч Пётр Порошенко нар Беларуст уулзан, Украины зүүн хязгаарт гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Sidney morning herald

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж