“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэд УИХ-ын гишүүдэд хандаж, Ноён уулаа хөндөхгүй байх уриалга, шаардлагыг хүргүүлээд байгаа ч ямар нэгэн байдлаар хариу өгсөн гишүүн байхгүй байсан юм. Тэгвэл УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс тэдний шаардлагийг дэмжин, хариу өгч уулзахаар болсон байна. Энэ талаар УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн тэргүүн С.Ганбаатар “Манай зөвлөлийнхөн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний шаардлагыг эрх баригчдад хүргэхийн төлөө бүхий л хэлбэрээр ажиллах болно. Тиймээс тэдний шаардлагыг хүлээн авч, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, маргааш 11 цагт тэдэнтэй очиж уулзах болно” хэмээсэн юм. Ямартай ч Ноён уулын асуудлыг УИХ дахь Бие даагчдын зөвлөл анхааралдаа авч, хөдөлгөөнийхөнтэй уулзахаар болсон байна.