Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичиг үйлдээгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичиг үйлдээгүй

Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичиг үйлдээгүй

УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваагийн нэр дээр Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барихаар зэхэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар түүнээс тодруулахад "худлаа, тийм зүйл байхгүй" гэсэн хариултыг өглөө. Тэрбээр өнөөдөр өглөө Төрийн ордонд мэдээлэл хийж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан. Энэхүү шаардлагаас болж түүнийг харлуулж, гүтгэх оролдлого явахыг үгүйсгэхгүй гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд онцолж байсан юм.

Сануулахад МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаан нэлээд ширүүхэн болж байгаа бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах асуудал яригдаж байгаа юм. Харин нэр дурдагдсан гишүүдийн зүгээс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, сайд нарт хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.

Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж