Оюутнууд дусал хөлсний үнэ цэнийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Оюутнууд дусал хөлсний үнэ цэнийг мэдрүүлнэ

Дусал хөлсний цаана амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл нуугдаж байдгийг багш, оюутнууд өөр өөрсдийн өнцгөөр гэрэл зургийн хальсанд буулгажээ.

Оюутнууд дусал хөлсний үнэ цэнийг мэдрүүлнэ

Мэргэжил бүхэн сайхан, түүний дотроос сонгосон мэргэжил бүр сайхан. Тогооч, гагнуурчин, оёдолчин гээд л хүн бүр л тухайн хийж байгаа ажлаа чадварлаг эзэмшсэн байх нь чухал байдаг. Дусал хөлсний цаана амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл нуугдаж байдгийг багш, оюутнууд өөр өөрсдийн өнцгөөр гэрэл зургийн хальсанд буулгажээ. Тэд маргааш /2018.11.13/ эл уран бүтээлийнхээ үзэсгэлэнг "Мэргэжил бүхэн сайхан" нэртэйгээр Blue Mon төвийн Norphei Art Gallery-д дэлгэхээр болжээ.

Үзэсгэлэнд Политехникийн коллеж болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, суралцагч нар хамтарсан 60 гаруй бүтээлээ үзэгчдэд толилуулах юм байна.  Тэд механикч, оёдолчин, ойжуулагч, өрөг угсралт болон цахилгаанчин гэх мэт олон мэргэжлийн ур чадвар, техник мэргэжлүүдийн онцлогийг яг л тухайн дадлагын орчинд өөрсдийн нүдээр харж, камерын дуранд буулгаснаараа бусдаас ялгаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж