Ньюс хөтөч: АСЕМ-тай нэр холбогдсон хүмүүс мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АСЕМ-тай нэр холбогдсон хүмүүс мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АСЕМ-тай нэр холбогдсон хүмүүс мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ШУА-ийн  Физик технологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэнгээс өөрийн байрандаа Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

09.30

  • МУИС-ийн номын сан 502-т Монгол улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулна. Холбоо барих утас: 51 264870

10.00

  •  Бишрэлт зочид буудалд АМГТГ-аас Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний талаар төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.Хэлэлцүүлэгт УУХҮЯ, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ГЕГ, Улаанбаатар төмөр зам , Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагууд оролцоно. Холбоо барих утас: 99160069

10.30 

  • МҮЭХ-ны Төв байранд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн жолооч галд өртөж, 97 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:88007709

11.00

  • “Norphei Art gallery”-д “Мэргэжлийн боловсрол – Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30

  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 3 хувь болгох гарц, шийдлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • “УДЭТеатрын 2018-2019 Үзвэрийн жилийн нээлт”- нд зориулсан хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 99199794

 13.00

  • MN-Мэдээллийн төвд Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал болно

13.30

  • ГХЯ-нд Хичээнгүй сайд,  Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утас: 99111851

15.00

  • ҮЦЗЗ-д мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Blue Sky Hotel, Topaz танхимд болно.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00

  • АСЕМ-ын аудитын тайланд нэр холбогдсон 17 албан тушаалтны төлөөлөл мэдээлэл хийнэ

11.30

  • Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг эргэлдүүлж байгаа тухай мэдээлэл хийнэ.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1926.11.13 БНМАУ-ын VII бага хурал хуралдав.

  • “Бичгийн гавъяаны” болон “Цэргийн гавъяаны” одонг бий болгожээ.

2000.11.13 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд албан ёсны айлчлал хийв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж