Дмитрий Ярош. Фото: РИА Новости
Украины зүүн хязгаарын мөргөлдөөнд оролцож байгаа 17 сумангаа Украины зэвсэгт хүчний захиргаанаасаа гарган “Барууны секторт” захируулах болжээ.
Латвийн LTV7 гэх телевизийн сувагт энэ тухай өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Батлан хамгаалахын сайд Владимир Кононов мэдээлсэн байв.
"Надад байгаа мэдээллээр орон нутгийн 17 суман Украины зэвсэгт хүчний захиргаанаас гарч Ярошийн мэдэлд орсон. Тэр нь “Барууны сектор” шүү дээ” гэж тэр хэлжээ.
Кононовын хэлснээр, “Барууны сектор” л “тохиролцоог ямагт зөрчин байлдааныг дандаа өдөөж байсан” гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР