Москва хотноо Тургеневийн хөшөөний нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Москва хотноо Тургеневийн хөшөөний нээлт боллоо

Москва хотноо Тургеневийн хөшөөний нээлт боллоо

ОХУ-ын нийслэл Москва хотноо анх удаа Оросын агуу зохиолч И.С Тургеневийн хөшөө бослоо. Хөшөөний нээлтийг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хийсэн бөгөөд нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцжээ.

Оросын уран зохиолыг Тургеневийн зохиолуудгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээн Путин хэлсэн байна. “Тургенев бол бусдад чин сэтгэлээсээ хандаж, хүмүүсийн баяр баясал, гуниг зовлонг мэдэрч чаддаг байсан, тиймээс ч түүний зохиолуудыг хэзээ мөнхөд унших болно” хэмээн хэлжээ. Тургенев бол зөвхөн Оросын биш дэлхийн зохиолч гэдгийг бас онцолсон байна.

Иван Сергеевич Тургеневийн мэндэлсний 200 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Москва хотноо түүнд зориулсан цээж баримал Тургеневийн нэрэмжит номын сангийн үүдэнд байсан ч хөшөө байгаагүй юм. Хөшөөг уран барималч Сергей Казанцев бүтээжээ. Хөшөөнд 30 настай Тургеневийг дүрсэлсэн байна

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж