Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо шигшээ багуудын бэлтгэлийн төвийг байгуулж, нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Тус төв нь туялзуур сэлэм, жүдо, чөлөөт бөх, байт харвааны заалтай, дөрвөн улирлын турш тамирчид бэлтгэлээ хийх боломжтой.
Нээлтийн ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч, Эрдэнэт Үйлдвэрийн Ерөнхий Захирал Ц.Даваацэрэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Ц.Даваацэрэнд олимп, спорт, туялзуур сэлмийг хөгжүүлэхэд гаргасан зүтгэлийг нь үнэлж МҮОХ-ны тэргүүн дээд "Алтан Од" одонг гардуулав.
Б.ЭНХ