Дэлхийн нэгдүгээр дайнд зориулсан порталыг Орост нээв

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн нэгдүгээр дайнд зориулсан порталыг Орост нээв

Дэлхийн нэгдүгээр дайнд зориулсан порталыг Орост нээв

Дэлхийн нэгдүгээр дайнд зориулсан портал сайтыг ОХУ-ын Батлан хамгаалах яам нээлээ. “1914-1918 оны их дайны баатруудын дурсгалд зориулав” гэсэн тодотголтой энэ сайтаас тухайн үед Оросын армид алба хааж байсан, тус дайнд оролцсон хүмүүсийн талаарх мэдээллийг олж авч болох юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үйл явдлыг цаг тооны дарааллаар өгүүлсэн, мөн тус дайнд оролцогчдын талаарх албан мэдээллийг багтаасан анхны албан ёсны мэдээллийн банк хэмээн сайтыг үүсгэн байгуулагчид дүгнэж байна.

Одоогоор сайтад хохирол амссан талаарх архивын 5,5 сая мэдээ, амь насаа алдсан 4,6 сая офицер болон цэргийн талаарх мэдээлэл, мөн гавьяа байгуулсан офицер, цэргийг урамшуулсан шагналын талаарх 300 мянган мэдээлэл оржээ.

Сайтын хайлтын хэсгээс нэгдүгээр дайнд оролцож явсан өвөг дээдэс, хамаатан садныхаа талаарх мэдээллийг авч болох ажээ. Зөвхөн хувь хүний талаарх мэдээллээс гадна тухайн үеийн армийн анги, хэсгийн бүтэц, хаана хаана байршиж байсан, тулалдааны маршрут зэргийг мэдэж болно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж