Фото: РИА Новости
Европ Украины сөргөлдөөний шийдэх дипломат арга зам хайж байхад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зэр зэвсэг, хүч чадлаа харуулах талаар бодож сууна” хэмээн Италийн Il Giornale сонины нийтлэгч Витторио Фельтри бичжээ.
"Нобелийн шагнал нь толгойг нь эргүүлжээ. Обама хуруугаа чичрүүлэн гох дарахад бэлэн байна. Харин хүн төрлөхтөн дайнд бэлэн биш байна. Украинд дайны зэвсэг нийлүүлэх гээд Нобелийн шагналтны гар нь ёстой л нэг загтнаж байна” гэж нийтлэгч бичив.
"Сөргөлдөөн дайсагналыг сэлэм эргүүлж, булчин шөрмөсөө зангируулан байж зогсоож болно гэж АНУ-ын ерөнхийлөгч үнэнээсээ үзэж байгаа юм шиг. Тийм хүнийг хариуцлагагүй гэж нэрлэхээс өөр аргагүй” гэж Фельтри үзэж байна.
Зохиогч шоглоом болгон АНУ-ын ерөнхийлөгчид хөл рүүгээ буудахыг зөвлөв. “Тэгвэл л тэр тайвширч магад” гэж Фельтри өгүүлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР