Монголчууд бид өдөр тутамд хэрэглэдэг цайныхаа 86%-ийг импортоор авдаг ба үлдсэн 14 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудын цай эзэлдэг гэсэн статистик үзүүлэлт байдаг. Тэгвэл өнөөдрөөс эхлэн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэгээр нэмэгдэж байна. Энэ нь Монос Хүнс компанид үйлдвэрлэсэн 100 наслаарай цай юм.
МУИС болон Монос группын эрдэмтэн докторуудын 5 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бүтээгдсэн “100 наслаарай” цайны нээлт өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд боллоо.
100 наслаарай цай нь хүний биед үүсэж буй хорт бодисыг гадагшлуулан биеийг хоргүйжүүлэх, хөгшрөлтийн эсрэг өндөр үйлчилгээтэй, уламжлалт хэрэглээнд тулгуурлан бүтээгдсэн өдөр тутамд хэрэглэх Монгол цай юм.
Монос группын охин компани болох Монос хүнс ХХК нь ЭНХЖИН цуврал цайныхаа нэрэн дор “100 наслаарай” хэмээх цайг үйлдвэрлэж, ийнхүү худалдаанд гаргалаа.