УИХ дахь намын бүлгийн ээлжит хурал хойшлогдов. Учир нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж тухайн долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг билээ. Гэтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр өглөө зарласан боловч МАН-ын Удирдах зөвлөлтэй давхацсан тул хуралдаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна. Хэлэлцэх асуудал ийнхүү батлагдаагүй байгаатай холбоотойгоор УИХ дахь намын бүлгийн ээлжит хурал хойшлогдов.
Т.НОМИН