Мисс Ц.Аззаяа Азийн тэргүүн миссийн титэм зүүлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Мисс Ц.Аззаяа Азийн тэргүүн миссийн титэм зүүлээ

Мисс Ц.Аззаяа Азийн тэргүүн миссийн титэм зүүлээ

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд өөрсдийн эх орноо төлөөлөн оролцсон "Miss Asia 2018" тэмцээн Энэтхэг улсад бүтэн сар орчмын хугацаанд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс, жүжигчин Ц.Аззаяа оролцсон. Тэгвэл тэмцээний шилдгүүдийг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тодруулахад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ц.Аззаяа тэргүүн байр эзэлж, ялагчийн титмийн эзэн болжээ.

Тэрбээр тэмцээнд тун  амжилттай оролцон "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарсан байна. Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорсон байна.

Мисс Ц.Аззаяа  "Miss mongolia-2015" тэмцээний ялагч болж отгон мисс хэмээн цоллуулж явсан цаг саяхан. Сайн ажвал манай олны танил, тэр дундаа нийтийн дууны нэртэй нэгэн дуучинтай тун төстэй харагдаж буй биз? Нүдээрээ инээсэн энэ бүсгүй бол МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн охин. Тэрбээр ээжийнхээ том алаг нүд, гоо зүс царайг нь дуурайсан гэхэд болно. Ц.Аззаяагийн эмээ нь мөн манай хошин урлагийн нэрт зүтгэлтэн, МУГЖ Л.Чаминчулуун юм. Түүний  хувьд  Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел  Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж буй. Урлагийн гэр бүлд өсч торнисон Ц.Аззаяа эмээ, ээж хоёрынхоо мэргэжлийг зөрүүдлэсээр сонгосон гэдэг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж