"Улайдаггүй" Ч.Улаан сайд болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

"Улайдаггүй" Ч.Улаан сайд болох уу?

"Улайдаггүй" Ч.Улаан сайд болох уу?

Энгийн иргэдийн хүсээд ч авч чадаагүй жижиг дундын зээлийг эрх баригчид хуваагаад авчихсан тул олон хүний урмыг хугалсан. Энэ асуудлаас үүдэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг сайдын ажлаа өгсөн билээ. Харин түүний оронд УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай яригдаж эхэллээ. Энэ талаар Ч.Улаан гишүүн өөрөө үгүйсгээгүй юм. Тэрбээр “асуудал эцэслэж шийдэгдээгүй байна” гэдэг хариултыг сэтгүүлчдэд өгөв.

Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр зургаа дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаа сайдын албан тушаал хашсан бөгөөд гуравт нь Сангийн сайдаар ажиллаж байжээ. Төрийг түшиж, сангийн авдрыг хариуцсан туршлагаараа бол түүнийг гүйцэх хүн цөөн. Гэвч хийсэн бүтээсэн ажилд нь иргэд сэтгэл дундуур байдаг бололтой. Учир нь сошиал ертөнцөд түүнийг "улайдаггүй" Ч.Улаан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болохоор яригдаж байна" хэмээн цоллож эхэллээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж