Мьянмагийн 50 орчим цэрэг үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.02.14-нд нийтлэгдсэн

Мьянмагийн 50 орчим цэрэг үрэгдэв

 

Босогчидтой хийсэн гурван өдрийн тулалдаанаар Мьянмагийн армийнхан 47 хүнээ алдаж, 70 орчим нь шархаджээ.

 

Коканг районд зэвсэгт мөргөлдөөн гарсан байна. ВВС-гийн сурвалжлагч Йона Фишер бичсэнээр сүүлийн хоёр жилд ийм хүчтэй байлдаан болоогүй гэнэ. Босогчдын талын хохирлын тухай  ямар нэгэн мэдээлэл байхгүй.

 

Хэдэн арван жилийн турш кокан ястнуудын төлөөлөгчид илүү их автономи авахын төлөө  засгийн газартай байлдаж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж