Эхээсээ төөрсөн бамбарууш малчны хотонд өвөлжинө | News.MN

Эхээсээ төөрсөн бамбарууш малчны хотонд өвөлжинө

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Эхээсээ төөрсөн бамбарууш малчны хотонд өвөлжинө

Эхээсээ төөрсөн бамбарууш малчны хотонд өвөлжинө

Энэ жил баавгайн бамбарууш суурин газраар аялах боллоо. Бамбаруушийн зочлоод байгаа газруудыг дурдвал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороон дахь айлын хашаанд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын захад, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө аралд орж ирээд байсныг амьтан хамгаалагчид байгальд нь буцаасан. Тэгвэл Дорнод аймгийн Баян-Уул сумын малчны хотонд өнгөрсөн сард зочлоод байгаа баавгайн бамбаруушийг буцаалгүй өвөлжүүлэхээр болжээ. Тус сумын нутагт сүүлийн 30-аад жилд баавгай үзэгдээгүй гэнэ. Хэдийгээр нялх ч араатан амьтан учир аюулгүй байдлыг ханган, өвөл ичихэд нь зориулан нүх ухаж, хүн, мал ахуйд аюул учруулахгүй болгосон  байна. Тус аймгийн Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн түүнийг хэтэрхий нялх, цас их орсон тул байгальдаа амьдарч чадахгүй гэж үзээд Баян-Уул сумын гуравдугаар багийн малчин Б.Баттөмөрийнд өвөлжөөнд байлгахаар шийджээ. Албаны хүмүүс бамбарууш суурин газар бараадах болсныг жимсний гарц муу байгаа учраас хоол ундгүйн эрхэнд суурин газрыг зориод байна хэмээн тайлбарлаж буй. Баян-Уул сумын нутгийн иргэд бамбарууш харахаар сумын төвөөс баруун тийш 40 гаруй км-ийн зайд орших малчин Б.Баттөмөрийнх рүү зорих болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1№№ 2018-11-12 202.9.40.63

нэг системийн нэгэн баавгайг олонд үзүүлж харуулдаг блаа. хүний гараас идээд сурчихсан амьтан биеэ дааж амьдарч чадахгүй их зовж үхсэн гэгддэг юм билээ

Avatar

Зочин 2018-11-12 146.115.164.182

Iim ch yumand sain tiim ch yum n mundag geed amidaar n huvaagaad shamirchih vii dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж