Хайрын сандалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.02.14-нд нийтлэгдсэн

Хайрын сандалтай боллоо

Хотын залуусын хамгийн романтик болзоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд  сэтгэл  зүтгэлээ нэгтгэдэг “Шинэ зууны Улаанбаатар” төрийн бус байгууллага Гэгээн хайрын баяр”-ын өдрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Хайрын сандал”-ыг бүтээн босгов.

Зүрхнээс зүрхэнд хүрэх хүний амьдралын гэрэл гэгээ бол мөнхийн хайр билээ. Тиймээс хотын тохилог амгалан эко орчинд зугаалж буй хосууд цэцэрлэгт хүрээлэнгийн олон сайхан бүтээн босголтууд дундаас “Хайрын сандал”-д тухалж, насан турш дурсагдан, үл мартагдах хамгийн дурсгалт агшнаа мөнхлөх боломж ийнхүү бүрдэж байна.

Валентины, гэгээн хайрын, хосуудын гэх энэхүү өвөрмөц баярын өдөр “Хайрын сандал”-ын нээлтийн үйл ажиллгаа Үндэсий цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Нээлтийн үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг нээж үг хэллээ. Энэхүү ажиллагаанд  “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд, хүрээлэнд хүрэлцэн ирсэн хосууд оролцлоо.  

Хаврын урь орж, хайрын өдөр айлчлаад буй энэ өдрүүдэд хосууд та бүхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалахдаа “Хайрын сандал”-д тухлан, хамтдаа зургаа авахуулах боломжийг бүү алдаарай. Мөн хүрэлцэн ирэх хосууд маань хосын дугуй унах боломжтой юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж