Авто спортын формула-1 уралдааны Бразилын гранпри өнгөрсөн амралтын өдөр болов. Тус уралдаанд дэлхийн аваргын болзол биелүүлээ буй Л.Хэмилтон 1 цаг 27 мин 09.066 сек-н амжилтаар түрүүлсэн байна. “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон Бразилын гранприд түрүүлснээр энэ улирлын 10 дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ ажээ. Энэ жил 5 дахь удаагаа дэлхийн аваргын болзол хангаад буй Л.Хэмилтон Бразилын гранприд түрүүлснээр 383 оноотой болсон бол түүний араас “Феррари” багийн С.Феттел 302 оноотой удаалж байна.
Бразилын гранпригийн онооны бүсэд багтсан нисгэгчид:
- Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 27 мин 09.066 сек
- М.Верстаппен “Ред Булл” +1.469 сек
- К.Райкконен “Феррари” +4.764 сек
- Д.Риккиардо “Ред Булл” +5.193 сек
- В.Боттас “Мерседес” +22.943 сек
- С.Феттел “Феррари” +26.997 сек
- Ч.Леклерк “Заубер” +44.199 сек
- Р.Грожян “ХААС” +51.230 сек
- К.Магнуссен “ХААС” +1 тойрог
- С.Перез “Форс-Индиа” +1 тойрог
Дэлхийн аварга өндөрлөхөд ганцхан гараа үлдээд байна. Энэ улирлын сүүлчийн гараа 2 долоо хоногийн дараа АНЭУ-ын Абу-Дабид явагдана. 2018 онд “Мерседес” багийн ноёрхлыг зогсоох баг дахин байсангүй. Германы “Мерседес” баг сүүлийн 5 улирал дараалан дэлхийн аваргын цомыг хүртэж байгаа бол сүүлийн 5 улирал тус багийн нисгэгчид дэлхийн аварга цолыг эзэмшиж байна.
Б.БЯМБАБАЯР