ОХУ-ын “Prod Expo 2015” үзэсгэлэнд Милко компаний бүтээгдэхүүнүүд амжилттай оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.02.14-нд нийтлэгдсэн

ОХУ-ын “Prod Expo 2015” үзэсгэлэнд Милко компаний бүтээгдэхүүнүүд амжилттай оролцож байна

Тэсо корпорацийн хамт олон өөрийн салбар Милко компаний “100” зэрлэг жимсний ундаа, “Милко” сүү, “Зөв” аарцны ундаа болон Агь компаний “Лапша” гоймон мөн Домог Интернэшнл компаний “Energy” кофе зэрэг шилдэг шинэ бүтээгдэхүүнүүдээр ОХУ-ын Москва хотод зохиогдож буй Prod Expo 2015 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож байна. Уг үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ажээ. Милко компаний хувьд өөрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаас гадна Монголын хамгийн том хуурай сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүн болох Golden Milk брэндийг экспортлох зорилго тавин оролцож байгаагаа мэдэгджээ. Уг хуурай сүүний үйлдвэр нь өдөрт 100 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай бөгөөд дэлхийн тэргүүлэх технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноороо давуу талтай гэнэ. Тухайлбал Англи улсын SPIRAX SARCO компанийн өндөр зэрэглэлийн ариутгалын төхөөрөмжийг ашигласнаар  хүүхдийн сүү, кофений сүү, цайны сүү гэх мэт олон төрлийн хуурай сүүг үйлдвэрлэх боломж бүрдсэн байна. Prod Expo 2015 үзэсгэлэн нь энэ сарын 15-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж