Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг ажиллуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг ажиллуулж эхэлжээ

Уул уурхайн олборлолт явуулах газарт хийсэн үнэлгээнээс байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх, орчны экосистем нь хэрхэн өөрчлөгдөх зэрэг  мэдээллүүд урьд нь олон нийтэд хаалттай байсан. Энэ асуудлыг нээлттэй болгох үүднээс БОАЖЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд олон нийтэд нээлттэй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг саяхнаас ажиллуулж эхэлжээ. Үнэлгээний тайланг олон нийтэд нээлттэй болгосноор хаанахын ямар ордод хэн, хэрхэн үнэлгээ хийсэн тухай холбогдох бүх мэдээллийг багтаасан цахим сан http:// geodata.mne-ngic.mn/eiareport/ вэб сайтад өнөөдрийн байдлаар нийт 3026 үнэлгээний тайланг оруулаад байгаа аж. Тус сангаас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль орчны төлөв байдлын суурь үнэлгээ, ерөнхий үнэлгээний дүгнэлт, кадастрын зураг гэсэн таван төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй авч болох юм байна.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж