ОХУ Британийн тагнуулчийн нэртэй талбайтай болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

ОХУ Британийн тагнуулчийн нэртэй талбайтай болжээ

ОХУ Британийн тагнуулчийн нэртэй талбайтай болжээ

“Скрипалийн” гэх хэргээс болж ОХУ болон Британийн харилцаа хүйтэн дайны үеэс хойш хамгийн доод түвшинд хүрээд байгаа цаг үед ОХУ-ын гадаад тагнуулын байгууллагын төв байрны хажуугийн талбайг Британийн тагнуулч Ким Филбигийн нэрээр нэрлэх шийдвэрийг Москва хотын захиргаа гаргажээ. Ким Филби ЗХУ-ын төлөө тагнуулын ажиллагаа явуулахаар ирсэн “Кэмбрижийн тав” гэгддэг тагнуулын сүлжээний хамгийн алдартай гишүүн байсан юм. Британийн тагнуулын байгууллага “MI 6”-гийн ахлах албан хаагч байсан Филби нь бараг 30 жил ЗХУ-ын талд нууц мэдээлэл дамжуулж байсан гэдэг.

Ингээд илчлэгдсэнийхээ дараа буюу 1963 онд эх орноосоо дүрвэн Москва хотод ирсэн байна.Тэрбээр 1988 онд Москва хотод нас барсан ажээ. Гэхдээ түүний амьдарч байсан газар тус талбайтай ямар ч хамааралгүй тул Москва хотын захирагчийн шийдвэр оршин суугчдын хувьд ойлгомжгүй байгаа гэнэ. ОХУ-д нэрээр нь тус талбайг нэрлэх боломжтой алдартнууд, дайны үед гавьяа байгуулсан хүмүүс маш их бий ч ийм шийдвэр гаргасанд маш их гайхаж байна хэмээн шүүмжилж байгаа аж.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж