Хотын дарга С.Батболд ЖДҮХС-аас зээл аваагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Хотын дарга С.Батболд ЖДҮХС-аас зээл аваагүй гэв

Хотын дарга С.Батболд ЖДҮХС-аас зээл аваагүй гэв

ЖДҮХС-ийн асуудал хөндөгдөж буй энэ өдрүүдэд олон тооны эрх мэдэлтэн албан тушаалтан нэр холбогдоод буй билээ. Харин сүүлийн өдрүүдэд хотын дарга С.Батболдыг янз бүрийн байдлаар гүтгэж буй талаар тэрээр мэдэгдэл гаргаад байгаа. Түүнийг ЖДҮХС-аас зээл авсан хэмээн зарим хэвлэлийн хуудаснаа бичигдэж эхлээд байгаа юм. Харин түүнээс энэ талаар тодруулахад: Тэрээр үнийг эрс үгүйсгэсэн хариу өгсөн юм.

Түүний эхнэр нь 2013 онд ЖДҮХС гэж байхгүй банкнаас зээл хөнгөлөлтэй олгодог байх үед Голомт банкнаас өөрийн эзэмшлийн хоёр орон сууцыг машины зогсоол хамтаар барьцаалан зээл авсан байна. Ингэхдээ өөрийн албан тушаалд огт хамааралгүйгээр банкны шаардлагын дагуу гэрээ хийж 500 сая төгрөгийн зээл авсан аж. Харин түүний банкнаас зээл авсан байдлыг ашиглан ЖДҮХС-аас зээл авсан мэтээр буруу ташаа мэдээлэл гарч байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж