Нүүр будах дуртай Япон лам

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Нүүр будах дуртай Япон лам

Ижил хүйстэн, Буддын лам, нүүр будалтын мэргэжилтэн гэх гурван өөр, сонирхолтой тодотгол нь түүнийг хүмүүст улам илүү таниулах болсон гэнэ.

Токиогийн хийдийн хамба ламын хүү Кодо Нишимура аавынхаа зан үйлийг үргэлжлүүлэн тус хийдэд шавилан суудаг.  Хамгийн сонирхолтой нь тэрбээр нүүр будах дуртай бөгөөд нүүр будалтын мэргэжилтэн юм. Кодо дотоод сэтгэлээ даган 18 настайдаа АНУ-д нүүр будалтын чиглэлээр сурахаар явж, мэргэжлийн түвшинд нүүр будаж сурчээ. Гэсэн ч Буддын шашинд зүрх сэтгэлээ зориулсан, Буддын шашин бол аз жаргал энэрэл хайрыг бусдад түгээх арга зам гэдэгт итгэдэг Кодо 24 настайдаа хийддээ эргэн ирсэн байна.

Одоо тэрбээр өөрийн хоёр өөр амьдралыг амжилттай хослуулж яваа бөгөөд инстаграм хуудсанд түүнийг 10 сая гаруй хүн дагадаг, маш олон алдартай хүмүүс түүнээр нүүрээ будуулдаг, Японд төдийгүй дэлхийд түүнийг маш олон хүн мэддэг болсон байна. Мөн тэрбээр бурхан өөрт нь хүн бүрт заяагаад байдаггүй ховор хувь тавиланг хайрласанд талархаж явдаг гэнэ. Учир нь Кодо ижил хүйстэн. Ингээд түүний ижил хүйстэн, Буддын лам, нүүр будалтын мэргэжилтэн гэх гурван өөр, сонирхолтой тодотгол нь түүнийг хүмүүст улам илүү таниулах болсон гэнэ. Анх нүүр будах дуртай гэдгээ хүмүүсээс нуудаг байсан ба угаалгын өрөөнд ороод ээжийнхээ цүнхнээс будгийг нь авч өөрийгөө будаж үзсэн байна. Гэтэл түүний анхны оролдлого бүтэлгүйтэж яг л алиалагч шиг харагдаж байсан гэж тэр ярив.

Эх сурвалж: JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж