Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав | News.MN

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд салбар бүрийн улсын албадуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр болзошгүй гамшгийн эрсдлийн үед шаардлагатай  эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нөөцийн санг бүрдүүлэх, дутагдаж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, нэмж захиалах, нөөцийг бүрдүүлэх, хэрэгцээт газарт нийлүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж